Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4 сарын 16
Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын хилийн ойролцоох Дорасан өртөө рүү чиглэсэн жуулчны галт тэрэгний үйлчилгээг зургаан жил гаруй хугацааны дараа анх удаа сэргээлээ. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Чон Дун Ён өртөөг дахин нээсэн нь өдөр тутмын энх тайван болон Солонгос хоорондын харилцааг сэргээхэд чиглэсэн жижиг боловч утга учиртай алхам гэж мэдэгдсэн байна. (Ёнхап Мэдээний Агентлаг)
АНУ-ын Төв команд 4 сарын 13-наас эхлэн Ираны боомтууд руу орж, гарч буй бүх хөлөг онгоцонд хориг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдэж, энэ хязгаарлалт нь аль ч улсын хөлөг онгоцонд үйлчлэх боловч Ираны бус боомт руу чиглэсэн, эсвэл тэндээс гарч буй хөлгүүдийг Хормузын хоолойгоор хэвийн нэвтрэх боломжтой байна гэжээ. (АНУ Төв Команд)
АНУ-ын НАСА [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв]-ийн сансрын нисгэгч Кристина Кох Artemis II сарны нислэгийн үеэр сансрын гүнээс Дэлхийг хараад мэдэрсэн гүнзгий мэдрэмжээ ийн тайлбарлажээ:
Тэгэхээр бид тэр ‘жижигхэн’ Дэлхийг харах үед хүмүүс манай багийнхнаас ямар сэтгэгдэл төрснийг асуусан. Үнэнийг хэлэхэд, намайг хамгийн их цочирдуулсан зүйл нь зөвхөн Дэлхий өөрөө байгаагүй. Харин түүнийг хүрээлсэн тэр бүх харанхуй байсан. Дэлхий бол ердөө л Орчлон дунд тайван хөвж буй аврах завь мэт байсан. Тиймээс энэ аяллын надад сургасаар байгаа бүхнийг би хараахан сураагүй байж магадгүй, сураагүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ би нэг шинэ зүйлийг мэдсэн, тэр нь: гараг Дэлхий, та нар бол нэг баг юм. (НАСА)
Ирантай холбоотой үргэлжилж буй мөргөлдөөн болон Хормузын хоолойгоор дамжих хөдөлгөөн хязгаарлагдсанаас дэлхийн эрчим хүчний зах зээл доголдсон хэвээр байгаа энэ үед АНУ-ын газрын тос, хийг экспортлохоор ачихын тулд олон тооны хоосон нефть тээвэрлэгч хөлөг одоо АНУ-ыг зорьж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. (Ройтерс)
Германы Polarstern мөс зүсэгч хөлөг дээрх эрдэмтэд шуурганы улмаас багийнхан [Антарктидын] Жойнвиль арлын ойролцоо түр хоргодох үедээ Гизагийн Их пирамидтай ойролцоо хэмжээтэй, далайн газрын зурагт аюултай мөс гэж андуурагдаж байсан Антарктидын бүртгэлгүй арлыг санамсаргүй илрүүлжээ. (Кень 14)
Тайланд улс бага орлоготой 13 сая гаруй оршин суугчийн сарын халамжийн мөнгийг 300 батаас 400 бат (ойролцоогоор 9.30-аас 12.40 ам.доллар) болгон түр нэмэгдүүлж, Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг айл өрх, бизнесүүдэд зөөлрүүлэхээр бага хүүтэй зээл, тээврийн татаас хэрэгжүүлж байна. (Тань Ньень)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хатинь аймагт хэт халалтын үеэр орон нутгийн усны станц эвдэрснээс болж Дүк Тинь дэх олон зуун айл өрх ус тасалдах ноцтой хүндрэлтэй тулгарч, оршин суугчид өдөр тутмын хэрэгцээндээ борооны ус, цөөрөм, бусдаас зээлсэн усаар аргацаахад хүрчээ. (Түөй Трэ)
(Бах Май эмнэлгийн) A9 Яаралтай тусламжийн төвийн эмч нар ухаан алдсан хүнийг шууд өргөх үйлдэл буруу хийгдвэл байнгын саажилт үүсгэх, биеийн байдал дордох эрсдэлтэйг анхааруулж байна. Хамгийн гол дүрэм нь өвчтөнийг хөдөлгөхөөс өмнө ABC үнэлгээ (Airway /Амьсгалын зам/, Breathing /Амьсгал/, Circulation /Цусны эргэлт/)-г хийх явдал юм. Осол, уналтаас үүдэлтэй нурууны гэмтэл байж болзошгүй тохиолдолд өвчтөнийг толгой, хүзүүг тогтворжуулсан чигээр хөдөлгөөнгүй байлгана. Амьсгалын замын бөглөрлийг чөлөөлөх, бөөлжсөндөө хахахаас сэргийлэх шаардлагатай үед л өвчтөнийг хөдөлгөх буюу эргүүлж, сэргээх байрлалд оруулахыг зөвлөдөг. Тээвэрлэх зайлшгүй шаардлагатай үед толгой-хүзүү-их биеийн шулуун тэнхлэгийг хадгалах нь амин чухал арга юм. (Түөй Трэ)
Хоол зүйчид овьёосноос илүү эслэг ихтэй таван хүнсийг нэрлэжээ. Үүнд: чиа үр, сэвэг зарам, бөөрөлзгөнө, шош, вандуй орно. Эдгээр гол хүнс нь хоол хүнс дэх эслэгийн дутагдлыг нөхөж, гэдэсний эрүүл мэнд, цусан дахь сахрын зохицуулалтыг дэмждэг. (Нэйшнл Түдэй)
Эмч нар Паркинсоны өвчний эрт үеийн шинж тэмдэг болох ядаргаа, үнэрлэх чадварын бууралтыг ихэвчлэн насжилттай андуурч үл тоодгийг анхааруулж байна. Мэргэжилтнүүд салгалах, хөшүүн болох, нойрны хямрал зэрэг үл мэдэг шинжүүд нь хөдөлгөөний ноцтой асуудлаас өмнө олонтоо илэрдгийг онцолжээ. Мэргэжилтнүүд 50-аас дээш насны хүмүүст удаан үргэлжилсэн өөрчлөлт илэрвэл үзлэгт хамрагдахыг уриалж, эрт оношлох нь шинж тэмдгийг илүү сайн хянах, өвчний явцыг удаашруулахад чухал гэж мэдэгджээ. (Лао Дон)
Дэлхийн Мөсөн голын хяналтын алба болон [Австралийн] Монаш Их Сургуулийн эрдэмтэд 2025 онд дэлхийн мөсөн голууд 408 гигатонн мөс алдсанаар далайн түвшнийг ойролцоогоор 1.1 миллиметрээр нэмж өсгөсөн гэж мэдээлжээ. Мөс алдагдах хурд одоо 20-р зууны сүүл үеийн түвшнээс бараг дөрөв дахин өндөр байна. (ВьетнамПлас)
Вайану циклон Шинэ Зеландын Хойд арлыг дайран өнгөрч, зарим газарт цагт 130 километрээс дээш хурдтай ширүүн салхи шуурч, аадар бороо орон, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, 5,000 орчим айл цахилгаангүй болжээ. Онцгой байдлын улмаас Эйр Нью Зеланд дотоодын 90 гаруй нислэгээ цуцалжээ. (Чаннель Ньюс Азия)
[Канадын] Британийн Колумбын Их Сургуулийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт Арктикийн хүнсний сүлжээг өөрчлөхийн хэрээр цагаригт далайн хав-хүмүүс төрөл бүрийн хоол тэжээл олохын тулд цагаан баавгай-хүмүүсийн аюултай нутагт орж, аюулгүй байдлаа илүү сайн хооллох боломжоор золиосолж байгааг тогтоожээ. (Күүл Даун)
Йелийн их сургуулийн дүн шинжилгээнд тогтоосноор АНУ-ын Калифорни, Айова, Техас мужуудын том хэмжээний амьтан-хүний аж ахуйн тэжээлийн байгууламж хамгийн шигүү байрласан тойргуудад хавдрын нийт түвшин өндөр байгаа нь нийгмийн эрүүл мэндийн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. (Инсайд Клаймэт Ньюс)
Ирантай холбоотой мөргөлдөөний дараа шатахууны үнэ огцом өсөхийн хэрээр Их Британид эрчим хүчний зардлаа бууруулахын тулд нарны хавтан, дулааны насос, цахилгаан автомашин сонгож буй өрхийн тоо дээд хэмжээнд хүрч, нийлүүлэгчид эрэлт огцом өссөнийг мэдээлж байна. (Гардиан)
Норвеги улс усны мандал дээгүүр хөөрөн явдаг, эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 80%-иар бууруулдаг, хорт хий ялгаруулдаггүй, хурдан зорчих боломжтой, 20 ширхэг Candela P-12 цахилгаан усны далавчит гатлага онгоц захиалж, ирэх оноос эхлэн урт эрэг дагуух чиглэлүүддээ ашиглана. (Гүүд Ньюс Нетворк)
Buffalo энергийн ундаа нь веган, таурингүй “Сонгодог” найрлагаараа АНУ даяар эрчимтэй түгэн дэлгэрч байна. Энэхүү брэнд нь эрүүл мэнддээ анхаардаг, өндөр гүйцэтгэл эрэлхийлдэг хэрэглэгчдэд цэвэр орц, мөн ядрах мэдрэмж өгөхгүй байхыг чухалчилснаар зах зээлд шинэ өнгө төрх авчирч байна. (Маркет Реалист)
“Kickstart Your Health” нэртэй таван долоо хоногийн цуврал [АНУ-ын] Нью-Хэмпшир мужийн Жаффрид 5 сард эхэлж, оршин суугчдад бүхэл хүнсэнд суурилсан веган хооллолтыг хэвшүүлэхийг заана. Эмч Др. Нора Э. Ханке (веган)-гийн удирдан явуулах энэ хөтөлбөр нь архаг өвчнийг буцаан сайжруулахад анхаарал хандуулна. Энэ нь Хариуцлагатай анагаах ухааны эмч нарын хорооны амжилттай хэрэгжсэн, 21 өдрийн Kickstart хөтөлбөрт тулгуурласан байна. (Кийн Сентинел)
[Их Британийн] Глазго хотод 7 сарын 12-нд Зуны веган фестиваль болж, веган хоолны болон харгислал агуулаагүй загварын 80 гаруй бүхээг ажиллана. Тус арга хэмжээ тогтвортой амьдралын хэв маягийг сурталчилж, орон нутгийн амьтан-хүмүүсийг аврах үйлст дэмжлэг үзүүлнэ. (Глазго Таймс)
[АНУ-ын] Детройт хотын гал сөнөөгчид хөршийн дуудлагын дагуу эзэнгүй байшингийн яндангийн оройд гацсан, өлсөж туйлдсан гөлгийг аварчээ. Одоо Стак хэмээн нэрлэгдсэн гөлөг Michigan Humane буяны байгууллагын асрамжид эдгэрч байна. (CBS Ньюс)
12 настай баатарлаг охин Мэйси Жонсон [АНУ-ын] Жоржиа муж дахь байшинд гарсан галаас хоёр дүүгээ аварчээ. Тэрээр гарааш шатаж байгааг хараад дотогш яаран орж дүү нартаа анхааруулснаар гал сөнөөгчид түймрийг хяналтдаа авахаас өмнө бүгд аюулгүй гарч чаджээ. (Гүүд Ньюс Нетворк)
Патрисия Бауэр [АНУ-ын] Техас мужийн Алто дахь Highway 21 адуу аврах төвдөө морь-хүмүүсийг нядалгааны боловсруулах газраас авардаг. Тэрээр хайхрамжгүй орхигдсон адуу-ардыг сэргээн тэнхрүүлж, асаргааны зардлыг нь төлөхөд туслахын тулд бага төлбөрөөр тэдэнтэй уулзах долоо хоног тутмын олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байна. (KTRE)
Хо Ши Мин хотод Тран Нгок Тьен Тань гэмтсэн агуулахын шар шувууны дэгдээхэйг аварч, эдгээжээ. Одоогоор нисэж чадахгүй байгаа гэрийн хамтрагч болон амьдарч буй энэ нас бие гүйцсэн шар шувуу-хүн нь тус эмэгтэйд энэ шувуу-хүний зүйлийн талаарх мухар сүсгийг няцаахад тусалж, цахимаар зэрлэг амьтан-хүмүүсийн хамгааллыг сурталчилж байна. (Тань Ньень)
Өдрийн мэргэн эшлэл: “Бид бэрхшээл рүү бус, Бурхан руу харан залбирах ёстой.” – Шотландын Баптист номлогч, багш, Санваартан Освальд Чамберс (BrainyQuote)
Рэнди Риверстоун Грэйвсийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 1-р хэсэгт Америкийн санваартан, эмнэлгийн сүмийн ажилтан, хөгжимчин Рэнди зүрхний шигдээсээр нас барж, сансар огторгуйгаар хөөрөн, Бурхантай уулзаж, амьдралыг нь өөрчилсөн захиас хүлээн аваад, Аялгуугаар бялхан эргэн ирсэн тухайгаа хуваалцана.
Рэнди АНУ-ын Арканзас мужийн Фейетвилл хотод итгэл үнэмшил нь амьдралын төв байсан ч асуулт асуухыг зөвшөөрдөг, хуучинсаг үзэлтэй Христийн шашинтны гэр бүлд өсжээ. Тэрээр эцэст нь Нэгдсэн Методист сүмийн номлогч болсон ч хүртээмжтэй теологи үзлийнх нь улмаас зөрчил гарснаар пасторын алба нь нэг жил ч хүрэлгүй дууссан байна. Дараа нь тэр эмнэлгийн сүмийн санваартан болж, бүх шашин шүтлэгтэй хүмүүст энэ амьдралаас дараагийн амьдралд шилжих мөчид нь тусалдаг болсон нь өөрийг нь ирэх зүйлд чимээгүйхэн бэлтгэсэн гэж тэр үздэг.
11 сарын сүүлчийн нэгэн сайхан ням гарагт Рэнди найзуудын хамт 40 жилийн турш ариун газар гэж үзсээр ирсэн Секвойя уулын оройд өдрийг өнгөрүүлж байв. Тэр хачирхалтай мэдрэмжийг мэдэрч, эргэн тойрон дахь ертөнц алтлаг туяатай гялтганаж эхэлжээ. Цусан дахь сахрын хэмжээ нь багасаж байж магадгүйг ойлгосон тэрээр гар утас нь дэргэд нь байгаагүй тул сандал дээр сууж, ухаан алдах хүртлээ ертөнц улам гэрэлтэхийг ажигласан байна. Түүнд зүрхний шигдээс болсон байжээ.
Миний эргэн тойрон дахь ертөнц зүгээр л — харанхуйлаагүй, харин улам гэрэлтэж, гялалзаж байсан, би үнэхээр гайхаж байлаа. Тэгээд би, хэрэв би үхэж байгаа бол энэ чинь дажгүй юм байна гэж бодсон. Тэгээд дараа нь би гэнэт өөрийгөө үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлийг мэдэрч буйгаа олж мэдсэн. Дараа нь юу болсныг тайлбарлах үг надад үнэндээ алга, гэхдээ би чадлаараа хичээе. Би өөрийгөө усан дор байгаа юм шиг, гэхдээ хэвлий дотор байгаа юм шиг мэдэрсэн. Ус нь бүлээн, би хөвж байлаа. Яг л далайн доор, нил ягаан, хөх ягаавтар тэнгист байгаа мэт, би тэнд зүгээр л хөвж байсан. Миний гар сунаж, хөл ч мөн сунаж, би зүгээр л хөвж, эргэн тойрноо харж байлаа. Би дээшээ харахад миний дээр болон эргэн тойронд усны мандал харагдаж, долгиолох нь үзэгдэж байсан болохоор ямар нэг төрлийн усан дор байгаагаа мэдэж байсан ч хэвлий дотор байгаа юм шиг санагдсан. Тэгээд би: “Энэ үнэхээр сайхан санагдаж байна.” гэж бодсон. Тэнд хэр удаан байснаа мэдэхгүй ч би тэр мэдрэмж, амар амгалан, тухтай байдлыг зүгээр л таашаан эдэлж байтал доороос гарууд надад хүрэхийг мэдэрч, тэдгээр нь намайг мандал руу дээш өргөж эхэлсэн, харин миний байсан газар ус нь бараан байлаа. Тэд намайг дээш өргөх тусам ус улам бүр гэрэлтэж байв. Тэгээд би мандлаас хэдхэн тохой газрын доор зогсож, тэд намайг тэнд түр зуур тогтоон барьсан ч, би ч бага зэрэг хөвж байлаа.
Тэр мөчид би сонголт хийх ёстойгоо мэдэрсэн, хэрэв би мандлыг нэвтэлбэл, энэ үед би бараг үхсэн гэдгээ мэдэж байсан. Тэгээд хэрэв тэд намайг мандлаас дээш түлхвэл би үхнэ, буцаж ирэх аргагүй болно гэдгийг мэдэж байсан, ядаж тэр үед би ингэж бодож байлаа. Тэр үед би эндэх амьдралынхаа талаар огт бодоогүй. Би маш их хайрладаг эхнэрийнхээ тухай ч бодоогүй. Тэр бол миний амьдрал. Би хүүхдүүдийнхээ тухай ч бодоогүй. Би яг тухайн мөчөөс өөр юу ч бодоогүй. Гэхдээ надад сонголт байгааг би мэдэж байсан. Тэгээд би, за нэг үзье гэж бодсон.
Тэр гялтганасан мандлын цаана Рэндийг сансарт авч гарсан бөгөөд тэнд гэрэлт оршихуйнууд, Тэнгэрлэг Хөгжим, мөн түүнийг гайхшируулах учрал хүлээж байлаа. Тэгээд гэнэт би урьд өмнө сонсож байгаагүй хамгийн гайхамшигтай Хөгжмийг сонссон. Тэр яг л Бурханы Хөгжим шиг байсан. Маргааш Рэнди Риверстоун Грэйвсийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 2-р хэсгээр хамт байгаарай. (Оюун санааны дайчны аялал)
Илүү огноо харах
5 / 63
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх