ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 12
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нар Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй 6-р сарын 7-нд [Их Британийн] Лондон хотод уулзаж, Украин (Урейн)-д үзүүлэх дэмжлэгээ дахин нотолж, цаашдын цэрэг, дипломат дэмжлэгийг уялдуулан, шударга, тогтвортой энх тайвны таван нөхцөлийг танилцууллаа: 1. “Нэгдүгээрт, байлдааны ажиллагааг зогсоох. Тэд Оросын ерөнхийлөгч Путинд галыг нэн даруй, бүрэн зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхийг уриаллаа.” 2. “Хоёрдугаарт, одоогийн мөргөлдөөний шугам хэлэлцээрийн эхлэлийн цэг байх ёстой. Олон улсын хилийг хүчээр өөрчилж болохгүй бөгөөд Украин [Урейн] улсын өөрийн аюулгүй байдлын зохицуулалт, эвслээ сонгох бүрэн эрхт эрхийг бүрэн хүндэтгэх ёстой.” 3. “Гуравдугаарт, гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Украин [Урейн] улс бат бөх, хууль ёсоор заавал хэрэгжүүлэх аюулгүй байдлын баталгаатай байх ёстой. Энэ нь 2025 оны 12-р сард [Германы] Берлинд, 2026 оны 1-р сард [Францын] Парист өгсөн амлалтад тулгуурлана. Үүнд Үндэстэн дамнасан хүчин – Украин-ыг байрлуулах асуудал багтана.” 4. “Дөрөвдүгээрт, Орос улс түрэмгий дайнаа зогсоож, дайнаас учруулсан хохирлыг Украин [Урейн] улсад нөхөн төлөх хүртэл Оросын хөрөнгийг царцаасан хэвээр байлгана.” 5. “Тавдугаарт, аливаа хэлэлцээрт Европын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. ЕХ [Европын Холбоо] болон НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага]-тай холбоотой аливаа хэлэлцээрийн зүйлд ЕХ болон түүний гишүүн орнууд, НАТО-гийн холбоотнуудын зөвшөөрөл тус тус шаардлагатай.” Удирдагчид мөн АНУ болон Европын идэвхтэй оролцоотойгоор Украин-Оросын шууд яриа хэлэлцээрийг дэмжиж байна. (Gov.uk)
Арменийн парламентын сонгуульд одоогийн ерөнхий сайд Никол Пашинян ялалт байгуулж, барууны чиг баримжаатай бодлого болон Азербайжан, Турк улсуудтай харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хүчтэй мандат авчээ. Европын удирдагчид ялалтыг нь дэмжиж буйгаа илэрхийлж, ажиглагчид Арменид дараалан 3 дахь удаагаа чөлөөт, шударга сонгууль болох магадлалтай санал хураалт тайван явагдсаныг мэдээлжээ. (евроньюс)
Европын Комисс 2026 оны Эмэгтэй шинийг санаачлагчдын Европын шагналын эздийг зарлаж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн ялагчид эрүүл мэнд, тогтвортой байдал, сансрын технологи, дижитал мөрдөн баталгаажуулалт болон Европын өрсөлдөх чадварыг ахиулах чиглэлээр ажиллаж байна. Гол ялагчид нь тархины аневризмын эмчилгээг сайжруулахад хиймэл оюун ухаан ашигласан, [Их Британийн] Oxford Heartbeat-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Украин (Урейн)/ Их Британийн доктор Катерина Шпрангер, дахин ашиглах боломжтой сансрын капсул хөгжүүлсэн, [Германы] ATMOS Space Cargo-г хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал, Бельгийн Марта Оливейра, нийлүүлэлтийн сүлжээний ил тод, тогтвортой байдлыг сайжруулахад блокчэйн болон ХОУ [хиймэл оюун ухаан] ашигласан, [Германы] Minespider-ийн хамтран үүсгэн байгуулагч, маркетинг хариуцсан захирал, Португалын Элла Фрэнсис Каллен нар болж байна. (Европын Комисс)
Их Британийн Хааны гэр бүлийн ахмад гишүүд[ИБУИНВУ-ын] Кембл тосгонд цугларч, Цог жавхлант эзэн Хаан III Чарльз, Эрхэмсэг Хатан Камилла, Эрхэмсэг Уэльсийн Хунтайж, Гүнж нар, Эрхэмсэг Ахмад Гүнж нар талийгаач Цог Жавхлант Хатан Хаан II Элизабетын ууган ач хүү Питер Филлипс сувилагч Харриет Сперлингтэй Олл Сэйнтс сүмд хийсэн хуримын ёслолд оролцжээ. Гэр бүлийн хаалттай болсон хуримын ёслолд Эрхэмсэг Гүнж Беатрис, Гүнж Евгени нар мөн оролцсон байна. (Ройтерс)
Италийн ерөнхийлөгч Серджо Маттарелла Мальдивын агуйд амиа алдсан Италийн таван шумбагчийн цогцсыг гаргасан финландын агуйн шумбагч Сами Пааскаринен, Женни Вестерлунд, Патрик Грёнквист нарт Бүгд Найрамдах Итали Улсын Гавьяаны одонг гардуулжээ. Анхны аврах оролдлогын үеэр Мальдивын цэргийн аврах багийн шумбагч амиа алдсаны дараа эрх баригчид ажиллагааг түдгэлзүүлж, Финландын багийг илгээсэн бөгөөд маш хүнд ажиллагааны үеэр тэдний гаргасан мэргэжлийн ур чадварыг үнэлэн уг шагналыг олгосон байна. (ДАЙВ Магазин)
Нэгдсэн Үндэстний Байгууллага [НҮБ]-ын НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжүүд Афганистаны өмнөд нутгийн эмэгтэй тариаланчдад ган гачиг, хэт халалт, усны хомсдолын үед ч жилийн турш ногоо тариалахад тусалж байна гэж мэдэгджээ. Японы санхүүжилттэй төсөл нь Кандагар, Хелманд, Нимроз даяарх 66 эмэгтэйд хүлэмж, нарны усалгааны систем, ус хэмнэх технологи, үр, багаж хэрэгсэл, сургалтаар дэмжлэг үзүүлж байна. Эмэгтэйчүүд тус хүлэмжийн ачаар гэр бүлээ хооллож, илүүдэл ургацаа борлуулж, орлого олж, зээл авах нь багасаж, ирээдүйдээ итгэх найдварыг нь сэргээсэн гэж мэдэгдсэн байна. (НҮБ-Эмэгтэйчүүд)
Нигерийн цэргийн хүчин тагнуулын мэдээлэлд тулгуурласан ажиллагаагаар [Нигерийн] Мандара уулст барьцаалагдсан 360 энгийн иргэнийг суллаж, хүнд хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил үйлддэг, босогчдын террорист бүлэглэл болох Боко Харамын ашиглаж байсан нуугдах газрыг устгасны дараа амьд үлдэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр нүүлгэн шилжүүлжээ. Албаныхан хоёр нярай барьцаанд байхдаа туйлдсанаас нас барсныг мэдээлж, улс даяар аюулгүй байдал тогтворгүй хэвээр буй энэ үед уг аврах ажиллагаа босогчдод том цохилт болсон гэж тодорхойлсон байна. (DW)
“Херсоны эхчүүд” хэмээх шинэ дуурь [Украин (Урейн)-ы] Киев хотод нээлтээ хийж, Оросын хулгайлсан хүүхдүүдийг аврахаар мянга мянган километр аялсан Украин (Урейн)-ы хоёр эх, нэг эмээгийн бодит замналыг дүрсэлжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага эдгээр хулгайг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон юм. Дуурийг бүтээгчид уг бүтээл нь Украин (Урейн)-ы зовлон шаналал болон сураггүй хэвээр байгаа 20,000 орчим украин (урейн) хүүхдийг буцааж авчрахын төлөө Save Ukraine зэрэг бүлгүүдийн үргэлжилсэн хүчин чармайлтын талаар дэлхий нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгджээ. (Ройтерс)
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн илүү их аадар бороо орж, агаарын хэм дулаарсны улмаас шумуул үржих орчин тэлж, өмнөд Африкт хумхаа өвчин огцом нэмэгдэж байна. Өмнөд Африкийн хумхаа өвчний бүс болон хөрш орнуудад уг өвчний тохиолдол эрс өсөж, устгах зорилтод саад учруулан, жирийн хумхааны улирлаас ч давж, эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал өгч байна. (Араб Ньюс)
Ликопен болон шар буурцгийн изофлавоны өндөр агууламжтай улаан лооль-шар буурцгийн шүүс нь таргалалттай насанд хүрэгчдийн үрэвслийн гол үзүүлэлтүүдийг бууруулдаг болохыг [АНУ-ын] Охайо Мужийн Их Сургуулийн шинэ судалгаагаар тогтоожээ. Уг ундааг 4 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэхэд үрэвслийн уургууд буурсан нь үрэвсэлтэй холбоотой архаг өвчнийг хоол хүнсээр дамжуулан шийдвэрлэх боломжит аргыг санал болгож байна. (СкайТех Дэйли)
Дунд зэргийн хүчний дасгал нь зөнөгрөл болон нас баралтын эрсдэлийг эрс бууруулдаг болохыг [АНУ-ын] Харвардын Их Сургуулийн судалгаагаар тогтоожээ. Долоо хоногт 90-119 минут эсэргүүцлийн дасгал хийдэг насанд хүрэгчдийн бүх шалтгаант нас баралтын эрсдэл 13%, зүрх судасны өвчний шалтгаант эрсдэл 19%, мэдрэлийн өвчин [ихэвчлэн зөнөгрөл]-ийн шалтгаант нас баралтын эрсдэл 27%-иар бага байжээ. Ашиг тус нь аэробик дасгалтай хослуулахад хамгийн өндөр байсан байна. (Фокс Ньюс)
Хүч нь эрчимжсэн Фүжита [EF]2 ангиллын хар салхи 6-р сарын 4-нд [АНУ-ын] Канзасын Райлийн ойролцоо дайрч, цагт 193 километр хүртэл хурдтай салхилан, дор хаяж 5 байгууламж эвдэрчээ. Цаг агаарын ижил систем Канзасын зүүн хойд хэсгээр дайран, хүчтэй үер бууж, амбан захирагч Лора Келли гамшгийн онц байдал зарлахад хүрчээ. Аврах багийнхан ноцтой бэртэл гэмтэл гараагүй гэж мэдээлсэн байна. (Уотчерс)
[Австралийн] Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн судалгаагаар уур амьсгал дулаарахын хэрээр мөндөр үүсэх нөхцөл халуун бүс нутгаас хүйтэн өргөрөг рүү шилжиж, Австралийн зүүн өмнөд хэсэг, Шинэ Зеланд, Хойд Америкийн хойд хэсэг, Европын зарим нутаг дэх тариалангийн бүсүүдэд эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өвлийн ургац илүү их өртөж, тариаланчид, даатгагчдад тодорхойгүй байдал нэмэгдэж байна. (Earth.com)
6-р сарын 6-нд [АНУ-ын] Нью-Йорк хотыг хүчтэй шуурга дайрч, Куинс дүүрэгт мод унасны улмаас 86 настай залуу эрэгтэй амиа алджээ. Хүчтэй салхинд хэдэн зуун мод унаж, олон мянган хүний цахилгаан тасалдсан байна. Шуурга болсноос хоёр хоногийн дараа 3,500 гаруй хэрэглэгч цахилгаангүй хэвээр байжээ. (Уотчерс)
Камбожийн засгийн газар хог хаягдалгүй бодлогоо эрчимжүүлж буй энэ үед 14 сая гаруй камбож хүн хуванцрын хэрэглээгээ бууруулахаа амласан гэж мэдээлжээ. Албаны хүмүүс 2023 онд “Өнөөдөр би гялгар уут хэрэглэхгүй” аяныг эхлүүлснээс хойш гялгар уутны импорт, дотоодын үйлдвэрлэл 83%-иар буурсан гэж дурдсан байна. (Кхмер Таймс)
[Германы] Берлин хотод царсны цуваа эрвээхэйн халдвар огцом нэмэгдэж байна. Агаарт дэгдэх үс нь тууралт, амьсгалын замын асуудал үүсгэдэг, энэ хортой авгалдайн тархалт олон дүүрэгт дэлгэрснээр цэцэрлэгт хүрээлэнг хаах, эрүүл мэндийн сэрэмжлүүлэг гаргах, оршин суугчдын өргөдөл гаргах зэрэг арга хэмжээ авч байна. Мэргэжилтнүүд энэ зуны халуун, хуурай нөхцөлд байдал улам дордоно гэж анхааруулж, уг хортон одоо Европын ихэнх хэсэгт суурьшсан гэж тэмдэглэжээ. (Айриш Сан)
Германд мэргэжлийн хүнс шинжээчдийн дунд хийсэн сорилд веган котлетууд үхрийн махан хувилбараас илүү үнэлэгдэж, амт, чанараараа эхний гурван байрыг эзэлжээ. Нийт 10 веган, 10 үхрийн махан котлетыг үнэлсэн байна. Шинжээчид веган бургер нь илчлэг багатай, тослогийн хэмжээ нь хоёр дахин бага бөгөөд нян, бохирдуулагчгүй гэж тэмдэглэжээ. (Борнео Буллетин)
Fundación Veg болон түүний баталгаажуулалтын салбар V-Label Latam Колумбын Алиментек 2026 [Богота дахь хоёр жил тутмын хүнс, ундааны худалдааны үзэсгэлэн]-д веган баталгаажуулалтын боломжуудыг танилцууллаа. Уг дэмжлэг нь бүтээгдэхүүний ил тод байдал, эрүүл хүнсний талаарх хэрэглэгчдийн өсөж буй эрэлтийг хангахыг зорьж байна. (Вежкономист)
Балбын бизнес эрхлэгч Кажол Сетиа (веган) чацаргана зэрэг Хималайн супер хүнсийг ашиглан Макалу хоол, ундаа хэмээх эрүүл мэндийн веган брэндийг байгуулжээ. Өргөжиж буй бизнес нь уулын тариаланчдыг дэмжиж, амьтан-хүмүүсийн сайн сайхны амин чухал хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. (Непал Таймс)
[АНУ-ын Орегоны] Портланд хотын зөвлөл 2027 оноос эхлэн фуа грагийн худалдааг хориглох шийдвэр гаргалаа. Дэмжигчид амьтан-хүмүүст үзүүлдэг харгислалын улмаас уг шийдвэрийг гаргасныг дурджээ. Хориг нь ресторан, жижиглэн худалдаачдад үйлчлэх бөгөөд 5,000 хүртэлх ам.долларын торгуультай юм. (Yahoo! News)
[Испанийн] Мурсиа дахь El Valle Гольфийн клубт болсон гольфийн буяны арга хэмжээгээр PAPS амьтны асрамжийн газарт 500 евро цуглуулжээ. Хандив нь 2018 оноос хойш тус газарт амьдарч буй удаан хугацаанд асрамжид байсан аврагдсан нохой-хүн Гретагийн тохойн чухал мэс заслын зардлыг санхүүжүүлэхэд тусалжээ. Тэрээр бүрэн эдгэрсэн ба уг мэс ажилбар үрчлэгдэх боломжийг нь нэмэгдүүлсэн байна. (ЕвроУикли Ньюс)
[АНУ-ын] Вашингтон мужийн Пьюаллап хотын Цагдаагийн газар сургалтын мотоциклийн хадгалах тасалгаанд хоёр дэгдээхэй өндөгнөөс гарсныг тэмдэглэжээ. Алба хаагчид үүрийг нь хөндөлгүй орхиж, шувуу-ардын гэр бүл өсөхийн хэрээр үлдсэн хоёр өндгийг ажиглаж байна. (МайНортуэст)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Эзэн миний дотор оршдог, Эзэн таны дотор оршдог, амьдрал үр бүрийн дотор оршдог шиг. Хуурамч бардамналаа орхиж, Эзэнийг дотоодоосоо эрэн хай...” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сатгүрү Кабир Сахиб Жи (цагаан хоолтон) (GoodReads)
Өмнө нь Ричард Гриний клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 1-р хэсэгт Ричард гэмтсэн өсгийнхөө өвчин намдаагч гэж бодон, шингэн морфин мэдэлгүйгээр ууж, эгч Рослиныхоо төлөө АНУ-д Нью-Йоркийн марафонд гүйсэн тухай гарсан. Марафоны дунд хэсэгт, Куинс дүүрэгт Ричард сүмийн гадна сүмийн найрал дуу дуулж байхыг сонсжээ. Тэмцээнээс хөндийрч эхлэх үед найрал дууны багийн нэг эмэгтэй түүнийг барьж аваад: “Чи бүрэн зүгээр болно. Зүгээр л гүйгээд бай.” гэж хэлжээ. Ричард яг л тэгсэн. Тэрээр марафоныг дуусгасан ч хэдхэн хормын дараа түргэн тусламжийн асрын гадна ухаан алдан унасан байна. Түүний дээрээс харж байсан түргэн тусламжийн ажилтнууд судас нь цохихгүй, амьсгалахгүй, зүрх нь цохилохгүй байна гэж хэлэхийг тэр сонсжээ. Уг мэдээ эхнэрт нь хүрч, тэр ухаан алдахад Ричард өөрийгөө ноцтой байдалд орсныг ойлгожээ.
Тэр мөчид би живж, усан доор орж байгаа мэт санагдсан бөгөөд бүх зүйл таны хэзээ ч сонсож байгаагүй, аниргүйгээс ч анир чимээгүй болсон. Би сансарт, Орчлонгийн хаа нэгтээ байгаа мэт байлаа. Харанхуй байсан. Хурц гэрэл байгаагүй. Намайг угтахаар хүлээж буй гэр бүл, эсвэл өөр зүйл байгаагүй. Би үүрд холдсон мэт, нэг минут нь долоо хоног, долоо хоног нь нэг жил болсон мэт санагдсан. Цаг хугацааны тухай ойлголт огт байгаагүй. Гэхдээ тэр амар амгалан байдал байсан. Тэгээд тэр үед миний тархинд ямар нэг зүйл болж байна гэж би итгэсэн. Ямар нэг зүйл тохируулагдаж, засварлагдаж, эсвэл юу ч юм нэг зүйл болж байсан. Дараа нь би буцаан түлхэгдэж байв. Учир нь би нэрийг маань дуудахыг сонссон, “Ричард” гэж дуудахыг, мөн дохионы дууг сонссон. Тэгээд би түүний “Би түүнийг авлаа. Бидэнтэй хамт байгаарай, Ричард. Би чамайг авлаа.” гэж хэлэхийг сонссон.
Ричардыг яаралтай Сент-Люкийн эмнэлэгт хүргэв. Ярьж, хариу өгөх чадваргүй тэрээр эргэн тойрныхоо бүхнийг сонсож байсан ч хариулж чадахгүй, хачин завсрын байдалд хөвж байв. Тэгээд эхнэр маань: “Тэр юу хийснийг би мэдэж байна. Тэр чиний морфиныг уусан гэдэгт мөрийцсөн ч болно.” гэж хэлсэн. Би, эхнэр бид хоёр 40 гаруй жил хамт байсан болохоор тэр намайг өөрөөс минь ч илүү мэддэг. Тэгээд дотроо би: “Өө, тийм. Би яг тэгсэн. Би хэнд ч хэлээгүй. Энэ бүгд миний буруу.” гэж бодсон. Тэгээд эмч: “Энэ бүрэн утга учиртай байна” гэж хэлэхийг сонсов. Тэгээд миний мэдэхээр тэд адреналинаар дүүргэсэн тариур авч, гарт минь хүчтэй тарьсан. Би буцаж ирсэн, гэрлийн хурдаар хонгилоор шидэгдэж байгаа мэт байснаа, тас гээд өрөөндөө буцаж ирсэн.
Гэртээ харьсны дараа Ричард найрал дууны багийн эмэгтэйн тухай бодлоо зогсоож чадсангүй. Тэр яагаад түүнийг онцолж сонгосон, мөн түүний үг ямар утгатай байсныг ойлгож эхлэв. Би тэр сүмийн дуучны тухай бодлыг толгойноосоо гаргаж чадаагүй. Бусад бүх зүйл биш. Тэр үед энэ надад ямар ч утгагүй байсан. Гэвч бид дуусаад гэртээ буцаж ирсний дараа энэ эмэгтэй хэн байсан, яагаад олон мянган хүний дундаас намайг л уралдаанаас татан гаргасан юм бол гэж бодохоо больж чадсангүй. Яагаад тэр: “Зүгээр л гүйгээд бай.” гэж хэлсэн юм бол? Учир нь би яг тэгэх ёстой байсан. Хэрэв гүйхээ больсон бол би замын хаа нэгтээ ухаан алдан унах байсан. Тиймээс ямар нэг зүйл болсон мэт санагдсан. Дахин төрсөн мэт санагдсан. Тиймээс би дахин төрсөн мэт байлаа. Би амьдрал гэж юу болох, түүний утгыг ойлгосон мэт, энд байх зорилготой мэт санагдсан.
Ричард дараа нь хоосон орон зайг дүрслэхдээ түүний харсан зүйл бус, хараагүй зүйл нь онцгой байсан гэжээ. Энэ нь хурц гэрэлгүй, хүлээж буй гэр бүлгүй, зөвхөн харанхуй, нам гүм, амар амгалан байжээ. Миний тохиолдол нь тод гэрэлтэй учирч, цагаан гадсан хашааны цаана гэр бүлийнхэн гар гараасаа барин намайг угтахаар хүлээж буй тухай байгаагүй. Минийх тийм байгаагүй. Минийх тийм кино шиг, үлгэрийн ном шиг, сайхан дүр зураг байгаагүй. Тэр сайхан хэвээр байсан ч нам гүм байдал байв. Аниргүй байдал, аниргүйн гүн — юу ч үгүй, юу ч байхгүй, хамгийн тас хар, хамгийн аниргүй. нам гүмийг хэлж байна. Тэнд хэр удаан байснаа би мэдэхгүй. Өмнө хэлсэнчлэн, энэ нь минут, секунд байж болно, жилүүд ч байж болно, хэдэн арван жилүүд ч байж болно. Зүгээр л цаг хугацаа гэдэг зүйл байхгүй мэт санагдсан. Юу ч байгаагүй. Бүрэн хоосон мэт. Гэхдээ амар амгалан. Ямар ч айдас, ямар ч түгшүүр байгаагүй. Зүгээр л тэнд, зүгээр л тэнд байв.
3-р хэсэгт Ричард буцаж ирсний дараа юу өөрчлөгдсөн, яагаад нам гүм харанхуй дахин төрөх мэт санагдсан, мөн энэ нь түүнийг хүмүүс, зорилго, амьдралыг өөрөөр харахад хэрхэн хүргэснийг тайлбарлана. Миний бодлоор, ерөнхийдөө клиник үхэлд орох үед, тиймэрхүү зүйлийн талаар, эсвэл нөгөө ертөнцөд очоод түүхтэй буцаж ирсэн хүмүүсийн талаар сонссоноос харахад бид бүгдэд нэг нийтлэг зүйл байдаг. Тэр нэг зүйл нь бид хэзээ ч өмнөх шигээ байдаггүй. Хэзээ ч, хэзээ ч өмнөх шигээ биш. Ричард Грийний клиник үхлийн тохиолдлын 3-ын 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сүнслэг Дайчны Аялал)