ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 14
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 6-р сарын 11-нд Ираны удирдлагын “хамгийн дээд түвшинд” хэлэлцээрийг зөвшөөрсөн гэх мэдээллийн дараа АНУ-аас Иранд хийхээр төлөвлөсөн цохилтуудыг цуцалсан гэж мэдэгджээ. Ингэснээр Иранд “маш хүчтэй” цохилт үзүүлж, Харг арал болон газрын тосны бусад дэд бүтцийг онилно гэсэн өмнөх сүрдүүлгээсээ буцсан байна. Тэрээр: “Хэлэлцүүлэг болон эцсийн заалтуудыг АНУ, Израил, Саудын Араб, АНЭУ [Арабын Нэгдсэн Эмират], Катар, Турк, Пакистан, Бахрейн, Кувейт, Иордан, Египет болон бусад улсууд зэрэг оролцогч бүх тал үзэл баримтлалын хувьд ч, нарийвчлан баталсан” гэж мэдэгдэн, “энэ хэлцэл эцэслэгдэх хүртэл тэнгисийн хориг бүрэн хүчин төгөлдөр хэвээр байна. Гарын үсэг зурах хугацаа, газрыг удахгүй зарлана.” гэж нэмж хэлжээ. (Аль Жазира)
НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага]-ын Балтын агаарын орон зайг хамгаалаа үүрэгтэй ажиллаж байсан Францын Rafale сөнөөгч онгоц 6-р сарын 8-нд Оросоос Латвийн агаарын орон зайд нэвтэрсэн үл мэдэгдэх дроныг буудан унагажээ. Латви улс уг дрон Оросын цахилгаан соронзон дайны нөлөөгөөр хил давсан гэж мэдэгдсэн ч хэн хөөргөснийг нь хэлээгүй байна. НАТО-гийн командлал буудан унагах зөвшөөрлийг олгосон бөгөөд Латвийн албаны хүмүүс хүн бэртэж, эд хөрөнгө хохироогүй гэж мэдээлжээ. Энэ явдал Орос-Украин (Урейн)-ы дайнд ашиглаж буй дронууд НАТО болон хөрш орнуудын агаарын орон зайд нэвтэрч буй талаар түгшүүрийг улам нэмэгдүүлсэн байна. (Дефенс Ньюс)
Гүрж, Турк, Азербайжан улсууд гадаад хэргийн сайд нарын гурван талт уулзалт хийж, бүс нутгийн болон дэлхийн үйл явцыг хэлэлцэн, хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг тодорхойлсон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, Өмнөд Кавказын энх тайван, тогтвортой байдлын төлөөх хамтын амлалтаа онцолжээ. (Сова Ньюс)
Өндөр мэдрэмтгий нохой-хүмүүс амархан хэт өдөөгдөх, түгших, цочромтгой болох, эсвэл асран хамгаалагчдаа хэт их дасах хандлагатай бөгөөд судалгаагаар нохой-хүмүүсийн ойролцоогоор зургаагийн нэг нь ийм шинжтэй байж болзошгүй байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ нь өвчин биш, харин өдөөлтийг гүн боловсруулдагтай холбоотой зан чанарын төрөл бөгөөд дуу чимээнээс айх, салах үед үүсэх түгшүүр, хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлэх байдал, албадмал зан үйл, хоол боловсруулах асуудал, арьсны эмгэг, харшил, аутоиммун хандлага, нойрны эмгэгт нөлөөлж болзошгүй юм. Тэдэнд туслах үр дүнтэй аргуудад тайван тогтсон хэвшил, аюулгүй хоргодох орон зай, зөөлөн харьцаа, хэт ачаалалтай орчноос хол байлгах, тайван үнэрлэн алхах боломж, хоол хайх, зажлах, долоох дэвсгэр зэрэг тайвшруулах үйл ажиллагаа орно.. Нохойн үүлдэр бага зэрэг нөлөөлж болох бөгөөд ялангуяа мал хариулдаг нохой-, анч нохой-, Вижла нохой-хүмүүст илүү ажиглагддаг ч нохой-бодгалийн ялгаа нь үүлдрээс илүү чухал нөлөөтэй байдаг. (Экспресс)
Чили улс Европ руу илгээх 1,080 метр тонн модон материалд нуусан 100 гаруй метр тонн мансууруулах бодисыг хураан авчээ. Эрх баригчид үүнийг тус улсын түүхэн дэх мансууруулах бодисын хамгийн том хэрэг илрүүлэлт гэж нэрлэж, зургаан сарын турш хийсэн мөрдөн шалгалтаар гурван боомтын 45 чингэлэгт кокаин, кетамин шингээсэн мод илрүүлсэн байна. (DW)
Google хэрэглэгчдийг гүний хуурамч залилангийн дуудлагаас хамгаалахад туслах зорилгоор (дуу хоолойн агуулгыг шинжлэхгүй, эх үүсвэрийг баталгаажуулах замаар) ирж буй дуудлага үнэхээр дуудлага хийгчийн бодит төхөөрөмжөөс ирсэн эсэхийг шалгадаг Fake Call Detection /Хуурамч дуудлага илрүүлэгч/ нэртэй Android-ын шинэ аюулгүй байдлын функцийг танилцууллаа. Шалгалт амжилтгүй болбол систем хэрэглэгчдэд анхааруулж, дуудлагыг таслахыг зөвлөдөг бөгөөд туршилтын дараа Android 12 буюу түүнээс дээш хувилбартай бүх төхөөрөмжид нэвтрүүлэхээс үүлэхээс өмнө эхлээд Google Pixel утсанд гарна. Google улам боловсронгуй болж буй ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан залилантай тэмцэхийн тулд сэжигтэй дугаарыг хаах аргаас төхөөрөмжийн танилтыг баталгаажуулах арга руу шилжиж байна. (Kênh14)
Өмнөд Солонгос өсвөр насныхны амиа хорлолтыг бууруулах өргөн хүрээтэй, яамд хоорондын төлөвлөгөө танилцуулж, сургууль бүрд мэргэжлийн зөвлөх ажиллуулах, онцгой нөхцөлд захирлуудад эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр зөвлөгөө зохион байгуулах боломж олгох, урьдчилан сэргийлэх болон илрүүлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, нас баралт болон сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед 2035 он хүртэл залуусын амиа хорлолтын түвшнийг бууруулах зорилт тавьжээ. (Кореа Таймс)
[Нидерландын] Утрехт хотод “Boshalte” нэртэй үнэ төлбөргүй “ойн автобус” 6-р сарын ням гараг бүр залуусыг Домплейнээс Лангойд Бийршотен байгалийн нөөц газар руу хүргэж байна. Тус автобус нь 30 минут тутамд явдаг бөгөөд байгалийг хүртээмжтэй болгосноор сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой. 16-27 насны зорчигчид ойтой анилцах, тоглоом зэрэг үйл ажиллагаанд оролцох эсвэл хөтөчтэй ойн тайвшруулах алхалтад хамрагдахаар байр захиалж болно. Төсөл нь залуусыг гадаа илүү их цаг өнгөрөөж, байгальтай холбогдохыг уриалж байна. (I AM EXPAT)
АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас шинээр зөвшөөрөгдсөн, Yeztugo брэндийн нэрээр худалдаалагддаг ленакапавир эмийг жилд хоёр удаа тарьснаар вирусийн капсид бүрхүүлийг онилж, ХДХВ [Хүний дархлал хомсдолын вирус]-ийн халдвар дамжихыг бараг бүрэн арилгадаг. Тариагаар хэрэглэдэг ХДХВ-ээс сэргийлэх энэ эм нь өдөр бүр уудаг урьдчилан сэргийлэх эмээс илүү үр дүнтэй, өндөр түвшинд хамгаалж, тогтмол хэрэглэх дэглэмийг үлэмж хялбар болгодог байна. (Гүүд Ньюс Нетворк)
[Их Британийн] Лондоны Их Сургууль Коллежийн судлаачид эрчим хүч хэмнэхэд өргөн ашигладаг LED [гэрэл ялгаруулах диод] гэрэлтүүлэг нь улайсдаг гэрэл зэрэг өөр төрлийн гэрэлтүүлэгтэй хамт хэрэглэгдэхгүй бол нарийн спектрийн улмаас “хүний харааны чадварыг доройтуулдаг” гэж анхааруулж байна. Туршилтаар улайсдаг гэрлийн урт долгион нь нүдний эсүүдэд энерги үүсгэхэд тусалж, өнгөний ялгарлыг мэдэгдэхүйц сайжруулан, нүдний урт хугацааны эрүүл мэндийг дэмждэг нь харагджээ. (Тань Ньень)
Environmental Working Group-ийн 2026 оны Пестицидийн талаарх худалдан авагчийн гарын авлагад гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө нь пестицидээр хамгийн их бохирдсон жимс, ногооны жагсаалтад орж, аюултай, физиологид нөлөө үзүүлэх химийн бодисууд зун боловсордог түгээмэл жимснүүдийг бохирдуулж байгааг анхааруулжээ. Эдгээр хор нь хүүхдийн мэдрэлийн хөгжил болон хорт хавдрын эрсдэлд ноцтой аюул учруулдаг. Хүнсний сод эсвэл цууны уусмалд 2 минут дэвтээх нь гадаргуу дээрх пестицидийн үлдэгдлийг бууруулдаг ч хорт бодист өртөхөөс хамгийн найдвартай сэргийлэх сонголт нь органик бүтээгдэхүүн худалдан авах арга хэвээр байна. АНУ-ын засгийн газрын мэдээлэлд тулгуурласан пестицидтэй хүнсний жагсаалтад: 1. Бууцай 2. Буржгар байцай, коллард, гичийн навчит ногоо, 3. Гүзээлзгэнэ 4. Усан үзэм 5. Амтат тоор 6. Тоор 7. Интоор 8. Алим 9. Бөөрөлзгөнө 10. Лийр 11. Төмс 12. Нэрс багтаж байна. (CNN, EWG)
Энэтхэгийн ихэнх нутгаар 40°C-ээс дээш хэт халалт үргэлжилж, сая сая ажилчид, жижиг бизнес эрхлэгчдэд хүнд ачаалал учруулж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хурдтай хотжилтын улмаас халууны давлагаа урт, хүчтэй, давтамжтай болж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Судалгаагаар Энэтхэгийн хүн амын 76% нь халууны өндөр эрсдэлтэй тулгарна гэж тогтоожээ. (Чаннель Ньюс Азия)
Бангладешийн ган гачигт өртөмтгий Баринд мужийн тариаланчид уур амьсгалын өөрчлөлт, тогтворгүй хур тунадас болон олон арван жилийн хэт олборлолтын улмаас газрын доорх усны нөөц багасаж, хүндрэлтэй тулгарч байна. Тэд илүү гүн худаг өрөмдөж, өндөр зардал төлж байгаа ч ургац буурч байна. Судлаачид бүс нутаг хэдхэн арван жилийн дотор ноцтой хомсдолд орж болзошгүйг анхааруулжээ. (Гардиан)
Ау Лак (Вьетнам)-ын Лай Чау мужид аадар бороо орж, үер буун, налуу нурсны улмаас хөрсний гулгалт үүсэж, гурван эрэгтэй амиа алджээ. Хөрсний гулгалт 6-р сарын 9-нд Пак Та коммуны жалганд болж, доор ажиллаж байсан гурван ажилчныг урсган авч оджээ. Шуурганы улмаас мөн айлууд үерт автаж, тариалан, зам эвдэрчээ. (Тьень Фон)
Ау Лак (Вьетнам) улс цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, салбарын хөгжлийг дэмжих, улсын ногоон тээврийн зорилтыг ахиулахын тулд батарейгаар ажилладаг цахилгаан автомашины анхны бүртгэлийн хураамжийн чөлөөлөлтийг 2027 оны 3-р сараас 2030 оны эцэс хүртэл 0% хэвээр сунгасан 202/2026 дугаар тогтоолыг баталжээ. (VTC Ньюс)
Европын Комисс эх газрын нар, салхи, усан цахилгаан станц, бохирын хийгээс сэргээгдэх цахилгаан үйлдвэрлэлийг дэмжих Италийн 23 тэрбум еврогийн төрийн тусламжийн хөтөлбөрийг баталж, 37.15 гигаваттын хүчин чадал нэмэх, 2030 он гэхэд Италийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 39.4%-д хүргэхийг зорьж байна. (Европын Комисс)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гурав дахь удаагийн Дэлхийн далайн үнэлгээнд далай тэнгис бохирдол, аж үйлдвэрийн загасчлал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдлаас үүдэн “ноцтой, хурдсаж буй” дарамтад орж буйг анхааруулжээ. Тайланд дурдсанаар далайн түвшний өсөлт 2015 оноос өмнө нь жилд ойролцоогоор 2 миллиметр байснаас 2023 онд 4.3 миллиметр болж 2 дахин нэмэгдсэн бол далайн дулаарал, хуванцар бохирдол нэмэгдэж, гүн тэнгисийн мэдлэгийн цоорхой улам дордож байна. Жил бүр 52.1 сая метр тонн хуванцар далайд орж, 4,000 гаруй далайн зүйлд нөлөөлж байгааг тогтоож, дэлхийн хамтын ажиллагаа, далайн илүү хүчтэй засаглал, далайн хамгааллыг яаралтай өргөжүүлэхийг уриалжээ. (Гардиан)
Судлаачид АНУ-ын НАСА [Агаарын тээвэр, сансрын уудмыг судлан шинжлэх үндэсний төв]-ийн хиймэл дагуулын мэдээлэл болон хиймэл оюун ухаан ашиглан, 2002-2023 оны хооронд Бразилын томоохон уст давхаргуудын газрын доорх усны түвшин мэдэгдэхүйц буурсныг тогтоожээ. Эдгээр алдагдал нь ган гачиг, ойн устгалт, хөдөө аж ахуйн тэлэлт, уул уурхай болон газрын доорх усны шахалт нэмэгдсэнтэй холбоотой. Уст давхаргууд ихэвчлэн хур тунадсаар нөхөгддөг ч зарим бүсэд олборлож буй усыг нөхөх хангалттай бороо ордоггүй байна. Эдгээр дүгнэлт нь Бразилын гол тариалангийн бүсүүд бусад орны их ашиглагддаг уст давхаргуудад ажиглагдсантай төстэй газрын доорх усны хомсдолд орж болзошгүйг анхааруулж байна. (Phys.org)
Америкийн Анагаах Ухааны Холбоо [AMA] мэргэжлийн арга хэмжээнүүддээ ургамлын гаралтай хоолны сонголтыг нэмэгдүүлэх тогтоол баталжээ. Хариуцлагатай Анагаах Ухааны Эмч нарын Хороог үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, доктор Нил Барнард (веган) “Эртний үг болох ‘Эмч ээ, өөрийгөө эмчил’ гэсэн үг одоо үнэхээр утга учиртай болж байна. Эмч нар болон тэдний өвчтөнүүдэд туслахын тулд ургамлан хоолны төлөө дуу хоолойгоо өргөсөн AMA-д бид талархаж байна.” гэж мэдэгджээ. (Вежкономист)
Филиппинд төрсөн дизайнер Сохо Франкотт (веган) Бельгид алимын хаягдал, усан үзмийн хальсаар тогтвортой веган цүнхийг гараар урлаж байна. Түүний бие даасан Lubay брэнд орон нутгийн, амьтан-хүний арьс шир ороогүй үйлдвэрлэлийг нэн тэргүүнд тавингаа Европт өргөжин тэлэхийг зорьж байна. (Глобал Филипино Магазин)
Америкийн хэд хэдэн эмэгтэй “Make Your Own” нэртэй хоолны ном гаргасан, алдартай YouTube сувагтай, өөрөө энэ хооллолтоор ойролцоогоор 37 килограмм жин хассан Жавант Бентон (веган)-ы сурталчилсан тосгүй веган хооллолтыг хэрэгжүүлсний дараа жин мэдэгдэхүйц буурч, цусан дахь сахрын хяналт сайжирсан гэж мэдээлжээ. Бүхэл хүнсэнд суурилсан энэ амьдралын хэв маяг нь шим тэжээлээр баялаг хоолыг илүүд үзэж, хоолны тосыг бүрэн хасахыг онцолдог байна. (Вүмэн’с Уорлд)
Филиппиний Минданаод болсон 7.8 магнитудын хүчтэй аюултай газар хөдлөлтийн үеэр аврагчид нурсан нуранги дор гацсан нохой-хүнийг чөлөөлөхийн тулд гамшгийн онц чухал аврах ажиллагаагаа түр зогсоож, өргөн хүрээний хямрал дунд энэрэл, найдварын сэтгэл хөдөлгөм бэлгэдлийг бий болгожээ. (Парад Петс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Кан Тхо аймагт Ле Тхи Хонг Хоа хөгжлийн бэрхшээлтэй, ихэнх нь сонсголгүй сурагчдад гар урлалын ур чадварыг үнэ төлбөргүй зааж, мэргэжлийн сургалт болон тогтвортой орлогоор тэднийг чадавхжуулж байна. Түүний гэрт суурилсан төв нь тэсвэр хатуужил, нэр төр, илүү сайн ирээдүйг илтгэх гар хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. (Тань Ньень)
Украин (Урейн)-ы гал сөнөөгчид Турбивт бохирын нүхэнд гацсан гурван гөлгийг, Винницад аврагчид гүн шуудуунаас нэг муурын зулзагыг аварчээ. Аврагчдын нэг нь муурын зулзагыг үрчилж авсан нь тус улсад эмзэг амьтан-хүмүүсийг хамгаалах хүчин чармайлт үргэлжилж байгааг харуулжээ. (Инкорр)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Үйлдэл үгнээс хүчтэй ярьдаг, харин бодол бүр ч хүчтэй. Та бусдад: ‘Би бол цэцэг. Цэцэг маш анхилуун үнэртэй.’ гэж хэлэх ёсгүй. Цэцэг тэр үнэрээ түгээж, бусад нь цэцэг анхилуун үнэртэй гэж хэлэг. Та нарт илүү дээд зүйл бий гэдгийг амьдрал тань нотлог.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сант Кирпал Сингх Жи Махараж (цагаан хоолтон) (KirpalSinghPublications.net)
Ваниа Валтерианигийн клиник үхэлд орсон тохиолдлын энэ цувралд бразил зохиолч Ваниа цус харвалтын дараа хэрхэн бараг нас барж, үзэсгэлэнт Гэрлээр хүрээлэгдсэн талийгаач эцгээ харж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) түүн дээр хэрхэн зочилсныг хуваалцаж байна 2014 онд Ваниа нөхрийнхөө хамт Бразилд болсон үдэшлэг дээр бүжиглэж байхдаа толгойд нь хутгаар зүсэх мэт гэнэтийн өвдөлт мэдэрчээ. Тэр ухаан алдан унав. Эмнэлэгт эмч нар түүнийг цус харвасан болохыг тогтоосон бөгөөд хоёр судас нь хагарч, тархинд нь их хэмжээний цус хурсан байв. Түүнд яаралтай мэс засал хийсэн ч дараа нь эмч нөхөрт нь маш хүнд мэдээ дуулгасан аж: Ваниа амьд үлдэхгүй. Гэмтэл нь хоёрдугаар давхраас унасантай дүйцэхүйц гэж тэр хэлжээ. Түүнийг аппаратад холбосон ба тэрээр гурван өдрийн турш комд орсон байна.
Мэс заслын үеэр би өөрийн бие, эмч нар, сувилагч болон намайг тойрон байсан хүмүүсийг харсан. Клиник үхэлд орох үеийн энэ хэсгийн талаар та бүхэнд заавал ойлгуулахыг хүсэж буй хамгийн эхний зүйл бол би ямар ч муу зүйл мэдрээгүй. Би амар амгалан, тайван, маш сайхан зүйлийг мэдэрч байсан. Би айгаагүй. Би цөхрөөгүй. Би маш, маш сайхан мэдэрч байсан. Өөрт тохиолдож буй явдлыг, өөрийгөө харж байсан ч би юу харж байгаагаа ойлгохын тулд хэдэн минут болсон. Тэр хүн би өөрөө гэдгийг ойлгоход хэсэг хугацаа зарцуулсан. Учир нь энэ нь толинд хардаг төрхөөс минь өөр байсан. Толинд бол та ийм байдлаар хардаг. Харин би өөрийгөө 3D мэт харж байсан. Энэ өөр байсан. Мэс засалд зориулж бүгдийг нь хуссан учраас үс минь алга болсон байв.
Би өмнө нь мэддэг байсан нэгэн нөхцөлд орсон мэт санагдсан. Үүнийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Энэ шинэ зүйл биш байсан. Надад би яг тийм байдалд байсан мэт санагдаж байсан. Тэр мөчид би аавыгаа хөлийнхөө ойролцоо харсан. Тэр эрхэмсэг, үзэсгэлэнтэй Гэрлээр хүрээлэгдсэн байв. Тэр бараг 78 настайдаа хорт хавдраар нас барсан аав шиг минь харагдаагүй. Харин намайг зургаа, долоо, найман настайд байсан шиг харагдаж байлаа. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ тэр залуу харагдаж байсан ч царайд нь энэ Дэлхий дээр миний хэзээ ч хараагүй зүйл байсан. Түүний царайд нэг зүйл тодорсон байв. Яг яаж хэлэхээ мэдэхгүй нь, тэр нь амар амгалан, хайр, тайван байдал байсан. Би мэдэхгүй байна. Гэхдээ энд түүнтэй хамт байхдаа санаж байсан төрхөөс минь бага зэрэг өөр байсан. Тэр надтай ярьсан ч надтай ярихдаа амаа огт ашиглаагүй. Тэр тархи, оюун санаагаа ашигласан. Тэр сэтгэлээс миний сэтгэлд намайг дуудсан. Тэр намайг “охин минь” гэж дуудаад, над руу гараа дэлгэсэн. Би түүн рүү харахад түүнээс над руу ирж буй маш онцгой зүйлийг мэдэрсэн. Тэгээд энэ нь түүний надад зориулсан хайр мэт зүйл гэдгийг би ойлгосон. Өөрөөр хэлж чадах зүйл, эсвэл өөрөөр тайлбарлах ямар нэг зүйл байхгүй энэ нь биднийг холбож байсан нэг төрлийн мэдрэмж байсан.
Гэхдээ би түүн рүү хараад, “Аав аа, би танд хайртай, гэхдээ би энд түүнтэй үлдэнэ.” гэж хэлсэн. Их сонирхолтой нь би “өөрийгөө” “тэр эмэгтэй” гэж хэлж байсан. Яагаад гэдгээ мэдэхгүй. Мэс заслын орон дээр хэвтэж байсан тэр эмэгтэй би биш юм шиг мэдэрч байсан тул надад маш өөр санагдсан. Би түүнд зүгээр л: “Би түүнтэй үлдэнэ.” гэж хэлсэн. Биетэйгээ хамт үлдэхээр сонгосон Ваниа эцгээ алга болохыг харжээ. Тэр мөн энэ үед мэдэрсэн өөрийн хүртэхүйн ер бусын чанарыг тайлбарласан нь энгийн хараанаас хавьгүй давсан зүйл байв.
Би тайлбарлахыг оролдъё. Би яг одоо та нарын өөдөөс харж байгаа бөгөөд урд байгаа зүйлийг, мөн хажуу талд бага зэрэг харж чадна, харин ар талд байгаа зүйлийг харж чадахгүй. Харин би энэ эмнэлгийн өрөөнд, тэр мэс заслыг харж, аавыгаа харах үедээ бүх газрыг бүхэлд нь нэвт харж байгаа мэт санагдсан. Би тэр газрыг мэдэрч байсан. Учир нь, сүнс байх үедээ та зөвхөн нүдээ ашигладаггүй гэж би бодож байна. Та бүхнийг мэдэрдэг байх. Үүнийг өөрөөр хэрхэн хэлэхээ мэдэхгүй байна. Бие махбоддоо байхдаа та зургаа эсвэл долоон мэдрэхүйгээ ашиглахад дассан байдаг — харин сүнс байх үед танд магадгүй 700 сая мэдрэхүй байдаг. Учир нь энэ үнэхээр гайхамшигтай байсан. Би тэр газрын бүхнийг, ялангуяа аавыгаа мэдэрч байлаа.
2-р хэсэгт Ваниа бие рүүгээ өвдөлт мэдрэн буцаж ирж, хөдөлж чадахгүй, хоолойд нь ямар нэг зүйл өвдтөл тээглэсэн байдалтай байсан тухай гарна. Тэр Эзэнээс тусламж гуйн залбирах үедээ орныхоо дэргэд хүчирхэг оршихуйг мэдэрсэн байна. Үүнийг мэдрэх үед миний санаанд нэг зүйл орж ирсэн. Түүнээс над руу ирсэн энэ хүчирхэг зүйлд хүрээлэгдсэнээ мэдрэх үедээ би: “Түүнээс над руу ирж буй энэ зүйл бол Түүний надад зориулсан Хайр юм. Энэ бол бидний Аврагч, Есүс Христ…” гэж бодсоноо санаж байна. Ваниа Валтерианигийн клиник үхлийн тохиолдлын цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (AJ Парр Оюун санааны сэтгүүл КҮТ Подкаст)