Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 29
Кипрт уулзаж буй Европын Холбоо (ЕХ)-ны удирдагчид Ойрх Дорнодын түншүүдтэй аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Ираны дайныг дуусгах дипломат хүчин чармайлтыг дэмжихээ амлалаа. (евроньюс)
Их Британи, Франц улсууд Францын хойд хэсэгт хамтарсан эргүүл, тагнуулын ажиллагаа, технологийн хяналтыг өргөжүүлж, Их Британийн 660 сая гаруй фунт.Стерлингийн санхүүжилтээр Ла-Маншийн хоолойгоор хууль бусаар нэвтрэх явдлыг бууруулах, хууль бус тээвэрлэлтийн сүлжээг таслах, Европын хилийн аюулгүй байдлын өргөн хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зуржээ. (Gov.uk)
АНУ-ын төсвийн хуваарилалтын хуулийн төсөл нь ирэх санхүүгийн жилд Тайвань (Формоса)-д цэргийн санхүүжилт болгон дор хаяж 500 сая ам.доллар олгохоор тусгаж, батлан хамгаалах хэрэгслийг тэргүүн ээлжид нийлүүлэхийг шаардаж байна. Энэ нь нийт төсөвт таналт хийж байгаа ч гол холбоотнуудад үзүүлэх дэмжлэгээ хадгалах 47.32 тэрбум ам.долларын үндэсний аюулгүй байдлын багцын нэг хэсэг юм. (Тайпей Таймс)
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег мансууруулах бодисын эсрэг аянтай холбоотой аллагуудын хэргээр хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийн бүх яллах дүгнэлтийг баталж, 2013-2018 оны хооронд олон хүн амины болон хүн алахыг завдсан хэрэгт хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэлтэй байна хэмээн шүүхэд шилжүүлжээ. (Чаннель Ньюс Азия)
[АНУ-ын] Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн үеэр аюулгүй байдлын шалгалтын хэсгийн ойролцоо буун дуу гарч, Вашингтон хотын Вашингтон Хилтон зочид буудалд үймээн дэгдээсэн тул Нууц албаны ажилтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Тэргүүн хатагтай болон өндөр албан тушаалтнуудыг нүүлгэн шилжүүлжээ. Нэг ажилтан суманд өртсөн ч сум нэвтэрдэггүй хантааз хамгаалсан бөгөөд сэжигтнийг баривчилсан байна. (Атлантик)
АНУ виз мэдүүлэгчдийн хэд хэдэн ангилалд хамаарах шинэ шалгалтын журам нэвтрүүлж, иргэний үнэмлэх болон шаардлага хангах эсэхийг шалгахын тулд бүх олон нийтийн сүлжээний хаягаа нийтэд нээлттэй болгохыг шаарджээ. Албаны хүмүүс энэ журмыг дагаж мөрдөхгүй бол виз шийдвэрлэх явц саатаж болзошгүйг анхааруулжээ. (Нэйшн Тайланд)
Хүүхдийн харааг зургаан практик арга хэмжээгээр хамгаалаарай. Эмнэлгийн мэргэжилтнүүд өдөр тутмын дадлыг мэргэжлийн тогтмол үзлэгтэй хослуулахыг онцолж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хянахад гол үүрэг гүйцэтгэдэг. 1. Нүдийг тогтмол амраахын тулд 20-20-20 [20 минут тутамд 20 секундийн турш 20 тохой [6 метр] зайд байгаа зүйл рүү харах] дүрмийг хэрэгжүүл. 2. Суралцах орчныг үргэлж хангалттай гэрэлтүүлэг байлга. 3. Нүд болон дэлгэцийн хооронд аюулгүй зай барь. 4. Цахим төхөөрөмж ашиглах нийт хугацааг хязгаарла. 5. Хүүхдийг байгалийн гэрэлд гадаа тоглохыг дэмж. 6. Асуудлыг эрт илрүүлэхийн тулд нүдний үзлэгт тогтмол хамрагд. (ВнЭкспресс)
Амла буюу энэтхэг тошлой нь нийт холестериныг 28 хүртэл хувь бууруулж, үрэвслийн үзүүлэлтийг багасган, цусны урсгалыг сайруулж, цусан дахь сахрыг хянахад дэмжлэг үзүүлснээр статин эмүүдтэй дүйцдэг болохыг судалгаагаар харуулжээ. Бүтэн жимс, эсвэл жимсний нунтагласан шүүс нь ханднаас илүү үр дүнтэй байж болзошгүй. Мэргэжилтнүүд ашиг тусыг нь үл исэлдүүлэгчийн өндөр агууламжтай нь холбон тайлбарлаж, зүрх судсыг байгалийн аргаар хамгаалахын тулд өдөр бүр бага тунгаар хэрэглэхийг зөвлөж байна. (NutritionFacts.org)
Америкчуудын бараг 40% нь, ялангуяа Z үеийнхэн, өнгөрсөн онд гэр бүлийн гишүүн, эсвэл найзтайгаа “огт харилцаагүй” байжээ. Хамгийн түгээмэл дурдсан шалтгаанд хүндлэлгүй хандах, мөн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх явдал оржээ. Мэргэжилтнүүд зарим тохиолдол үндэслэлтэй ч харилцаа таслах соёл нэмэгдэх нь ганцаардлыг өсгөж байгааг анхааруулж байна. Тэд эхлээд харилцан ярилцаж, сэтгэл заслын тусламж авахыг уриалсан байна. (Фокс Ньюс)
Тайландын олон мужид хүчтэй шуурга шуурсны улмаас олон зуун байшин сүйдэж, Каласин мужид үер эмнэлэг, сургууль руу явах замууд усанд автжээ. Албаны хүмүүс 55 мужид аянга цахилгаантай бороо орж, хүчтэй салхи үргэлжилж, мөндөр орох магадлалтайг анхаарууллаа. (VOV)
[Ау Лак (Вьетнам)-ын] Куангнгай аймгийн По Ко голын эргийн элэгдэл борооны улирал эхлэхээс өмнө Дык Нон тосгоны оршин суугчид болон тариалангийн газарт аюул учруулж байна. Нийт 2,500 метр үргэлжлэх хоёр хөрсний гулгалт 50 га газар, 100 байшин, 14-р хурдны замд нөлөөлжээ; Эрх баригчид эрсдэлийг үнэлж, арга хэмжээ авах ажлыг яаралтай хийж байна. (ВьетнамПлас)
Эрдэмтэд Австралийн эрэг дээр нүүдлийн далайн хярагч шувуу-хүмүүс олноороо үхэж буйг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн дулааралтай холбон тайлбарласан байна. Далайн температур өсөхөд идэш тэжээл нь шилжин холдож, далайн хярагч шувуу-ард урт нүүдлийнхээ үеэр туйлдаж, өлсөхөд хүрч байгаа нь далайн экосистемд ноцтой дарамт үүссэнийг харуулж байна. (Phys.org)
[ИБУИНВУ-ын] Кембрижийн Их Сургуулийн судалгаагаар Гибралтарын Барбарын макак-хүмүүс хүний илчлэг ихтэй зуушнаас үүдэлтэй хоол боловсруулах асуудлаа сааруулахын тулд хөрс идэх нь нэмэгдсэнийг тогтоосны дараа зэрлэг амьтдын мэргэжилтнүүд жуулчдыг тэдэнд шим тэжээл муутай хоол өгөхөө зогсоохыг уриалжээ. (Дэйли Мэйл)
Сүүлийн үеийн судалгаагаар Моринга олейферагийн үрээр хийсэн давсны уусмалын ханд нь лабораторийн туршилтаар уснаас хуучирсан поливинил хлорид (PVC)-ын бичил хуванцрын 98%-иас илүүг зайлуулж болохыг тогтоожээ. Эдгээр туршилтад уг ханд нь уламжлалт химийн бодисын боловсруулалттай ойролцоо, зарим тохиолдолд түүнээс илүү үр дүн үзүүлсэн байна. Судлаачид ургамалд суурилсан энэ арга нь өртөг багатай, илүү тогтвортой ус цэвэршүүлэх хувилбар болж чадна гэж үзэж байгаа ч бодит нөхцөл дэх томоохон хотын системд үр нөлөөг нь батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай байна. (евроньюс)
Европын Холбоо (ЕХ), Украин (Урейн), Канад улсууд 5-р сарын 11-нд [Бельгийн] Брюссель хотноо дээд түвшний уулзалтыг хамтран зохион байгуулж, Оросууд хууль бусаар авч явсан 20,000 гаруй украин (урейн) хүүхдийг хайж олох, буцаах, гэр бүлд нь дахин нэгтгэх олон улсын хүчин чармайлтыг ахиулж, хариуцлага тооцох арга хэмжээг уялдуулан, буруутай этгээдүүдийн эсрэг хоригийг чангатгахыг зорьж байна. (European Commission)
Өмнөд Солонгосын Соёлын өвийн газар болон Перугийн Соёлын яам Перугийн өмнөд хэсэгт орших 15-р зууны Инкагийн цайз хот Мачу Пикчуг хамгаалахад туслах таван жилийн гэрээ (2026-2030)-нд гарын үсэг зуржээ. Уур амьсгалын өөрчлөлт болон аялал жуулчлалын хэт их ачааллын улмаас уг газар улам бүр аюулд өртөж буй тул уг гэрээ нь бүтцийн тогтворжуулалт, байгаль орчны хяналт, тогтвортой аялал жуулчлалын менежментээр дамжуулан үүнийг хэрэгжүүлэхийг зорьж байна. (Кореа Таймс)
Бутан улсад тогтвортой байдлын төлөө веган хоолыг сурталчилж байна. Карзай сан Дэлхийн өдрөөр Тхимпху хотод хоолны уралдаан зохион байгуулж, 8 эмэгтэй хүн амьтан-хүний гаралгүй бүтээгдэхүүн ашиглан 16 төрлийн уламжлалт хоол бэлтгэжээ. (Куэнсэль)
[АНУ-ын Флорида мужийн] Сарасота хотын сүйт бүсгүй Айрис Рейнер (веган) хуримынхаа өмнө Suncoast View [Сарасотагийн телевизийн ярилцлагын нэвтрүүлэг]-ээр хуримын веган цэсээ танилцуулж, бусад хосуудад урам өгөх тогтвортой, амьтны гаралгүй хоолнуудыг онцолжээ. (МайСанКост)
Biona компани Их Британид органик, веган амтат зууш гаргаж, Хар шоколад кокостой бар, Хар шоколад браунитай бар, Кокосын устай бөмбөлгийг санал болгож байна. Цэвэршүүлсэн сахар, дал модны тос агуулаагүй эдгээр амттан нь найрлага нь цэвэр, ил тод бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтэд нийцэж байна. (Wholesalemanager)
Энэтхэгийн Гужарат мужид Z үеийн [1997-2012 онд төрсөн] сайн дурынхны уян хатан сүлжээ WhatsApp мессежний программ ашиглан хот суурин газрын зэрлэг амьтан-хүмүүсийн онцгой байдлын үед эхний хариу арга хэмжээ үзүүлдэг. Албан ёсны бүтэцгүй ч тэд дуудлагад хариу өгч, оршин суугчдыг тайвшруулан, могой-, хавханд орсон шувуу-ард зэрэг амьтан-хүмүүсийг аюулгүйгээр авардаг. (Беттер Индиа)
Анимал Рескью Корпс (ARC) байгууллага [АНУ-ын] Теннеси мужийн асрах газар, аврах байгууллагуудтай хамтран Аламо, Нэшвилл хотуудад эмзэг гөлөгнүүд, ахмад нохой найзууд, үл хайхрагдсан амьтан-хүмүүсийг тээвэрлэж, эмчилж, шинэ гэртэй болгодог. ARC-ийн мал эмнэлгийн тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ нь хэт ачааллыг бууруулж, үрчлэлтийг нэмэгдүүлж байна. (Yahoo! Finance)
[АНУ-ын] Жоржиа мужид гарсан ой хээрийн түймэр зэрлэг амьтан- хүмүүсийг яаралтай аврахад хүргэж, асрах газрууд туулай-, нохой-, адуу-ардыг нүүлгэн шилжүүлжээ. Renegade Paws, Brantley амьтан аврах нийгэмлэг буяны байгууллагууд яаралтай түр асрах газар хайж байна. Forsyth Park амьтны эмнэлгийн доктор Холли Меттс орон нутгийн амьтан-иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. (WTOC)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хайрт нөхөд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн, Бурханыг мэддэг. Харин хайрладаггүй хүн Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр юм.” Хүндэт Гэгээрсэн Их Багш Гэгээн Иохан (цагаан хоолтон) Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн элч (1 Иохан 4:7-8, Ариун Библи)
Өмнө нь Лэндон Деннисийн клиник үхлийн тохиолдлын 1, 2-р хэсэгт Америкийн героинд донтогч асан Лэндон тун хэтрүүлэн хэрэглэж, түргэн тусламжийн ажилтнууд түүний биед тусламж үзүүлж байхад өөрийгөө түргэний машины дээр байгаагаар мэдэрч, дараа нь гэнэт өргөн ногоон талд зогсож, өвс хүртэл өөрийг нь хайрлаж байгаа мэт санагдсанаа ярьсан.
Толгойн цаанаас тэр талийгаач өвөө болон зээ охиноо үзэсгэлэнт Гэрлүүдийн оршихуйгаар мэдэрчээ. Дараа нь нэг залуу эмэгтэй, нэг залуу эр гарч ирэн, сэтгэл хөдлөл болон хамтын туршлагаар дамжуулан харилцжээ. Тэд түүнд рестораны хогийн савны ард өнгөрүүлсэн хамгийн харанхуй шөнүүд буюу орон гэргүй, хоол хайж, амьдралаа дуусгахад бэлэн байсан үеүдийн нэгийг үзүүлэх үед гэнэт үл үзэгдэх тэврэлт түүнийг амар амгалангаар дүүргэсэн юм.
Тэд надад тэр мөчийг нэгэн үзэгдэл мэт харуулсан. Телевиз шиг биш, харин би түүн рүү алхаж ороод, тухайн агшинд мэдэрсэн тэр мэдрэмжүүдээ дахин мэдэрч болох зүйл шиг байлаа. Тэгээд би тэр толгойн цаанаас мандаж байсан Гэрлүүдтэй адил эдгээр Гэрлүүдийг харсан. Тэдгээр Гэрэл цацраг мэт над руу бууж ирээд, намайг онохыг би харсан. Тэгээд би эдгээр хар бараан сиймхий [юмс]-ийг харсан. Тэд хэлбэртэй байгаагүй ч маш олон хар бараан зүйлс гэнэт сарнин зугтав. Үүнийг хараад би тэдгээр цацраг нь залбирал байсныг мэдсэн. Гэхдээ тэр үед миний төлөө цаг гарган залбирсан хүмүүс залбирал нь үр дүнгээ өгч байгааг мэдээгүй. Тэд миний төлөө залбирсан — гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхөд минь — учир нь тэд намайг хаана байгааг мэдээгүй. Тэд айдаст автсан байсан тул залбирсан. Тэр хоёр хүн миний өнгөрсөн дэх тэр мөчийг, тэр залбирал ирж, миний амийг аварсныг, миний төлөө залбирсан хүмүүс болсон явдлыг мэдээгүй ч залбирал нь үйлчилснийг надад харуулсан. Уг үзэгдэл Лэндонд залбирлын талаар үлдсэн эргэлзээг нь намжаажээ. Дараа нь эхэлсэн шигээ гэнэт тэр явдал дууссан байна.
Тэнд дээр би тэдэнтэй ярилцаж байхдаа, тэд надад энэ дэлхий дээр намайг тайвшруулдаг, тэдэнгүйгээр яаж амьдарч чадахаа мэдэхгүй тийм гайхалтай зүйлсийг ойлгуулж байтал, би нэг хүчтэй давлагаанд автсан бөгөөд “Би чамд хайртай” гэсэн үгсийн далайн түрлэг намайг нөмрөн ирсэн гээд төсөөл дөө. Энэ удаа зөвхөн өвөө, зээ охин хоёр минь биш байлаа. Энэ нь тэр толгойн цаадах бүх өнгө байв. Тэр тэврэх мэт дахин намайг нөмөрсөн бөгөөд тэнд ямар ч салах ёс байгаагүй. Зүгээр л “Би чамд хайртай. Бид дахин уулзана.” гэсэн. Тэгээд гэнэт би биеийнхээ дээр буцаж ирсэн. Би гэрлүүдтэй энэ мэс заслын өрөөнд байлаа. Би хагалгааны ширээн дээр хэвтэж, тэд тархины мэс засал хийж байсан. Тэр биеийнхээ дээр эргэн ирэхэд мэдэрч байсан бүх амар амгалан нь алга болж, өмнөхтэй адил дарж няцлах мэт шаналлаар солигджээ.
Надад дэлбэрэх гэж байгаа мэт санагдсан. Тэгээд тэнд дээр надтай хамт байсан тэр эмэгтэйн дууг сонсоход тэр зүгээр л “Лэндон, цаг нь боллоо” гэсэн. Би хэсэг зуур будилснаа санаж байна, тэгээд тэр хоёр дахь удаагаа “Лэндон, цаг нь боллоо” гэж хэлсэн. Гэтэл гэнэт би нүдээ нээхэд, тэр хар бараан сиймхий юмс яг тэр хогийн савны ард байсан шиг өрөөнөөс нисэн гарч, гэнэт одохыг харсан.
Лэндон мэс заслын дараа эхнэртээ хэлсэн анхны үг нь ааваасаа түүнд санваарын адислал өгөхийг хүссэн бөгөөд энэ нь түүний эдгэрэлтийг саатуулах, сүнслэгээр, эсвэл бие махбодын хувьд хорлох ямар ч зүйл өрөөнд үлдээхгүй байхыг хүссэн адислал байсныг хожим нь олж мэджээ. Тэрхүү адислал өөрийг нь эцэст нь чөлөөлсөн гэж тэр итгэдэг. Тэр магадлалын эсрэг тархины мэс заслаас амьд гарсан бөгөөд бүс нутгийн мэдрэлийн шилдэг мэс засалчдын нэг нь яг тэр өдөр Сент Жоржид тохиолдлоор сургалттай байсан юм. Эмнэлгийн ажилтнууд түүний эдгэрлийг гайхамшигтай гэж тодорхойлжээ. Тэр дахин алхаж, ярьж сурах шаардлагатай болсон ч ижил төстэй гэмтэлтэй өвчтөнүүдээс хурдан эдгэрчээ. Харин ийм өвчтөнүүдийн зарим нь нас барж, эсвэл байнгын гэмтэлтэй үлддэг байна.
Ямар нэгэн байдлаар би энд байна, тиймээс энэ амьдралыг дэмий үрэхгүй. Надад өгөгдсөн энэ захиас, энэ гайхамшгийг дэмий үрэхгүй, ядаж бусдад итгэл найдвар өгөхийн тулд хуваалцана. Хэрвээ би энэ дэлхийд буцаж ирээд, ярьж, алхаж, бусдад тусалж чадаж л байвал энэ захиасыг өөртөө хадгалах нь хэчнээн хувиа хичээсэн хэрэг болох билээ дээ?
Бидний хайртай хүмүүс биднийг харж хамгаалж байдгийг би мэднэ. Хэрвээ бид Бүтээгчээсээ тусламж гуйж залбирвал тэд бидэнд тусалж чадна. Мөн та хайртай хүмүүстэйгээ дахин уулзана гэдгийг би мэднэ. Энэ амьдралд хийж буй зүйл тань ач холбогдолтой гэдгийг би мэднэ. Энэ амьдралд хүссэн бүхнээ ямар ч үр дагаваргүйгээр хийж болно гэж бүү бодоорой. Учир нь би үүнийг ингэж хардаг: би энэ амьдралдаа хойд нас, эсвэл энэ амьдралын дараах амьдралын сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж чадна, тэгээд хайртай хүмүүстэйгээ дахин уулзана. Би аль хэдийн уулзсан. Тиймээс би танд өөрийн биеэр туулсан хүний хувьд хэлж байна, би тэднийг харсан. Би тэднийг дахин харсан. Би тэднийг мэдэрсэн. Хэн нэгнийг үгүйлж буй хэнд ч хэлэхэд, та тэднийг дахин харах болно.
Өөрт тохиолдсон явдлын дараа Лэндон залбирал заавал төвөгтэй байх албагүй гэж хэлдэг болжээ. Түүний хувьд залбирал нь түшиг тулгуур болж, талархал болон бусдад туслахтай нэгдсэн Бүтээгчтэй холбогдох бодит холбоо болжээ. Залбирахад буруу арга гэж үгүй. Би хамгийн сайн найзтайгаа ярьж байгаа мэт залбирдаг. Заримдаа өвдөг сөгдөн залбирдаг. Заримдаа олны дундуур алхаж байхдаа, эсвэл дөнгөж сэрээд залбирдаг. Бүтээгч маань бидэнтэй холбогдох тэрхүү холбоог л хүсдэг. Өдөр бүр талархаж явдаг ганц зүйлээ ч болов бодох агшныг гарга. Тиймээс өөрийн түшиг тулгуурыг олохыг хичээж, бусдад хэрхэн тусалж болохдоо төвлөрөхийг оролдоорой. Учир нь би өөртөө хэт төвлөрөхөө больж, ярьж, бусдад туслахыг хичээснээр хар тамхины донтолтоосоо ангид байж чадна. Тэдгээр нь маш жижигхэн үйлдлүүд. Өдрийн 24 цагт тэдгээр жижиг үйлдэл хэдхэн минут л шаардаж болох ч хэрвээ таны амьдралыг өөрчилж чадах бол үнэ цэнтэй биш гэж үү? (Энтони Чен продакшн)
Илүү огноо харах
6 / 65
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх