Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 1-р сарын 8
Тайланд, Камбож улсууд гал зогсоох хэлэлцээрийг тогтвортой хадгалж, хоёр тал хилийн аюулгүй байдлыг ханган, 162 тайланд иргэнийг буцаан шилжүүлжээ. (Ван Дэ Хом Най)
Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Чун Дон-ён Хойд Солонгост яриа хэлэлцээрээ сэргээхийг уриалж, хурцадмал байдлыг намжаахын тулд тус улс ямар ч асуудлаар хэзээд хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрээр хувийн хэвшлийн солилцоо, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжиж, тогтвортой байдал, оролцоог бий болгох зорилгоор хил дамнасан аялал жуулчлалын шинэ төслүүдийг санал болгожээ. (Кореа Херальд)
Йемений өмнөд хэсгийн томоохон улс төрийн хөдөлгөөн болох Өмнөдийн шилжилтийн зөвлөл нь Саудын Арабаас өмнөд хэсгийн бүлгүүдийг нэгтгэх зорилго бүхий улс төрийн хэлэлцээрт нэгдэх урилгыг талархан хүлээн авчээ. (Араб Ньюс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн экс ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдаж, засгийн эрхээс буусны дараа АНУ-ын газрын тосны компаниуд Венесуэлд эрчим хүчний салбарыг сэргээн босгохын тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйг мэдэгджээ. (Ройтерс)
АНУ ерөнхийлөгч асан Николас Мадурог баривчилж, холбооны улсаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр АНУ руу аваачсаны дараа Венесуэлийн ард түмэн дэлхий даяар баярлан тэмдэглэж байна. АНУ, Европ, Өмнөд Америкийн хотуудад цугларсан олон хүн далбаагаа намируулан, уухайлж байна. (Нью-Йорк Пост)
Бахрейн улс 2026-2027 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага [НҮБ]-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж эхэлснийг Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд далбаа мандуулах ёслолоор тэмдэглэлээ. Бахрейны албан хаагчид тус улсын дипломат харилцаанд олон улсын итгэл нэмэгдэж байгааг онцолж, энх тайван, тогтвортой байдал, олон талт хамтын ажиллагааг дэмжих амлалт өгчээ. (Трэйд Арабиа)
Кипр улс 2026 оны 1-р сарын 1-нд Европын Холбоо [ЕХ]-ны Зөвлөлийг зургаан сар тэргүүлэх албаа эхлүүлж, Европын Холбооны шийдвэр гаргалтын залгамж чанарыг дэмжих бүх түвшний уулзалтуудыг даргална. (Европын Комисс)
Гэрчийн хэлснээр, Шинэ жилийн өмнөх үдэш Швейцарын цанын баазын бааранд гал гарч, хэдэн арван хүний ​​аминд хүрэх үед, гацсан залуу гал түүнийг хүрээлэх үед гартаа загалмай барин сууж, амьд үлдсэн бөгөөд тэрээр “гал түүнд хүрээгүй” гэж тайлбарласан гэжээ. (Дэйли Мэйл)
Хятад улс гурван жилийн турш буурч буй төрөлтийн түвшнийг зогсоохын тулд төрөлтийн үнэгүй тусламж үйлчилгээг нэвтрүүлж, хүүхэд асрах тэтгэмжийг өргөжүүлж, бэлгэвч зэрэг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлд 13%-ийн татвар ногдуулж эхэлжээ. (ВнЭкспресс)
Өдөрт хоёр киви идэх нь арьсны нягтралыг 50%, эсийн шинэчлэлтийг 30% нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Хоол хүнснээс гаргаж авсан С амин дэм нь арьсанд түрхдэг бүтээгдэхүүнээс илүү сайн хүрдэг байна. (Фокс Ньюс)
АНУ-ын JAMA Network Open сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, Лансет чихрийн шижин, дотоод шүүрлийн хорооноос тогтоосон таргалалтын шинэ шалгуур нь БЖИ [биеийн жингийн индекс]-т бэлхүүс, өөхний хэмжүүрийг нэмэх замаар АНУ-ын насанд хүрэгчдийн таргалалтын түвшнийг 43%-иас бараг 69% хүртэл өсгөснийг тогтоожээ. 70-аас дээш насны насанд хүрэгчдийн бараг 80% нь шинэ шалгуурыг хангаж байна. (Бао Тинь Түк)
2026 оны эхээр Аргентин, Чили улсуудад хүчтэй халуун болж, хэд хэдэн газарт температур 40°C-аас давсан байна. [Аргентины] Буэнос Айрес хотод хэт халуун өдөр тутмын амьдралыг саатуулж, гадаа ажилладаг хүмүүст аюул учруулж байгаа бол цахилгаан эрчим хүчний эрэлт 950,000 гаруй өрхөд нөлөөлж байна. Чили улсап ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан Сантьяго болон төвийн бүс нутгуудад улаан өнгийн түгшүүр зарлалаа. Эрх баригчид халууны давалгаа 2026 оны 1-р сарын эхний долоо хоног хүртэл үргэлжилж болзошгүйг анхааруулж буй нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлүүд улам нэмэгдэж буйг онцолж байна. (VTV)
[АНУ-ын] Хойд Калифорнид аадар бороо сүүлийн 20 гаруй жилд тохиосон хамгийн хүчтэй далайн түрлэг [жилийн хамгийн өндөр түрлэг]-тэй хосолсноор Саусалитогоос Сан Рафаэль хүртэлх 20 километр зам 1.1-1.2 метр усанд автжээ. Өмнөд Калифорнийн Санта Барбара тойрогт хэт их хур тунадасны улмаас үер бууж, хурдны зам хаагдан, нэг хүн ​​​​амиа алдсан байна. (ВьетнамПлас)
Индонезийн Зүүн Жава дахь Семеру ууланд 2026 оны 1-р сарын эхээр бүртгэгдсэн 60 дэлбэрэлтийн 36 нь бүртгэгдсэнээр тус улсын галт уулын идэвхжилийг тэргүүлсэн байна. (Датабокс)
Өмнөд Солонгост хүйтнээс шалтгаалсан өвчний улмаас улсын хэмжээнд 140 гаруй хүн эмнэлэгт хэвтэж, таван хүн нас барсан гэж мэдээлсэн бөгөөд [Өмнөд Солонгосын] Сөүл хотын Хан мөрөн өвлийн улиралд дунджаас эрт хөлдсөн байна. (Бао Тин түк)
Швейцарын хүнсний технологийн Yeastup гарааны компани [Швейцарын] Лис хотод веган хөрөнгөний уураг Yeastin, эслэгийн бүтээгдэхүүн UpFiber Beta-Glucan-ийг шар айргийн хэрэглэсэн хөрөнгөний амьтны орцгүй орлуулагч болгон нэрэгчийн хөрөнгийг үйлдвэрлэх үйлдвэрийг нээжээ. (Хүнсний инженерчлэл)
Их Британийн эмч, доктор Ширин Кассам (веган) "ургамлын гаралтай хоол тэжээлийг дэмжсэн 2025 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлүүд"-ийн тоймдоо "ургамалаар баялаг" хоол хүнс хэрэглэх нь хорт хавдар, зүрхний өвчний эрсдэлийг бууралттай холбон тайлбарлажээ. Түүний иш татстан Адвентист Эрүүл Мэндийн Судалгаа-2-ын нэгэн шинэчлэлтэд “Холимог идэштэнтэй харьцуулахад лакто-ово цагаан хоолтнууд (LOV)-д хорт хавдрын ерөнхий эрсдэл 9%-иар, веганчуудад 24%-иар буурсан” гэж дүгнэсэн байна. (Ургамалд суурилсан мэдээ)
Австралийн бизнес эрхлэгч Лаура Хиндсоны Madame Tiger брэнд нь Австралид веган бар самрын сүү үйлдвэрлэхийн зэрэгцээ Африкийн Буркина Фасо улсад самар тариалдаг 600 гаруй эмэгтэй фермерт дэмжлэг үзүүлж байна. (SBS Ньюс)
Серби улс 5,500 гаруй цагаач сурагчид хэлний бэрхшээлийг даван туулж, сургуульд суралцахад нь туслах зорилгоор сурах бичиг зэрэг боловсролын материалыг украин (урейн), араб хэл рүү орчуулах ажлыг санхүүжүүлж байна. (Украин бизнест нээлттэй)
Их Британийн RSPCA [Амьтанд харгис хандахаас сэргийлэх хааны нийгэмлэг нийгэмлэг] буяны байгууллага нь [Их Британийн] Девоны эрэг дээр Шакира, Игги Поп, Элмер нэртэй гурван аврагдсан саарал далайн хавын зулзагыг нөхөн сэргээж, суллан тавилаа. (Эль-Балад)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын цагдаа нар Винь Туй гүүрнээс үсэрсэн 40 настай эрэгтэйг Хонг голоос аварчээ. Түүнийг дараа нь эмнэлэгт хүргэж, биеийн байдлыг нь тогтворжуулжээ. (Түөй Трэ)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Сайн нэр хүнд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй.” - Публилиус Сирус Эртний Ромын нэрт зохиолч
Эмнэлэгт хүрэх үедээ би хэдийнээ амьд гэж тооцогдохоор газарт оршихоо больсон байлаа. Америкийн зөн билэгч, анагаагч Мариел Мартин 1976 онд хэрхэн нас барж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) түүнийг угтан авч, бидний зовлон шаналал ч адислал авчирдаг гэдгийг түүнд харуулсан тухайгаа хуваалцжээ.
Төрөлхийн зөн билэгтэй Мариел ийм зүйл болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. 1976 онд согтуу жолооч түүнийг дайрч, замаас гарган унагажээ. Танихгүй хүн түүний ухаангүй цогцсыг яаралтай тусламжийн тасагт аваачихад, түүнийг нас барсан гэж мэдэгджээ. Түүний хүзүү хугарч, нуруу, мэдрэл нь хүнд гэмтэн, дотор эрхтэн нь асар их бэртэл авсан байв.
Тэр намайг өргөж явах үед миний ухаан орж, гарч байсан. Эмнэлэгт хүрэх үедээ би хэдийнээ амьд гэж тооцогдохоор газарт оршихоо больсон байлаа. Би биеийнхээ дээр байсан. Үнэндээ би эмнэлэгт байхдаа тааз руу дээш хөвж, тэднийг над дээр ажиллаж буйг дээрээс нь харж байснаа тод санаж байна. Эмч нар түүнийг мэс засалд шилжүүлсний дараа Мариел биеэсээ бүрмөсөн гарчээ.
Би гэрлийн хонгилоор дамжин гэрэл рүү дээш гарсан бөгөөд үүнд хамгийн гайхалтай тохиолдлыг мэдэрчээ. Энэ том хонгил, өөрөөр хэлбэл, асар том хонгил нь өнгөний калейдоскопоор дүүрсэн бөгөөд би сахиусан тэнгэрүүдийн дуулахыг сонсож байсан, тэнгэр элчийн нүргээн мэт байлаа. Намайг хонгилоор орсны дараа хоёр сахиусан тэнгэр гарч ирэв. Би тэр үед тэднийг сахиусан тэнгэрүүд гэдгийг мэдээгүй. Би зүгээр л хараад: “Хөөх, миний зүүн талд нэг оршихуй, баруун талд нэг оршихуй байна.” гэж хэлснээ санаж байна. Надад нисэж байгаа мэт л байсан. Миний хөдөлгөөний хэлбэр нь зүгээр л хөлөө жийж, агаараар хөдлөх байсан.
Тэр мөчид сахиусан тэнгэрүүд намайг зогсоосон. Тэд миний үйлдлийг зүгээр л царцааж чадаж байсан ба энэ нь хэзээ ч мартахгүй мэдрэмж юм. Зүгээр л тэд: "Зогс" хэлэхэд, би хөдөлж чадахгүй болсон. Тэгээд тэд: “Чиний цаг болоогүй. Чи тэр чигээрээ явах хэрэггүй. Чиний явах цаг одоо үнэндээ биш байна.” гэж хэлэв. Би тэднээс гуйсан. Би: “Гуйя, би хэдийнээ гэрлийн хонгилд орчихсон байна. Би Диваажинд юу байдгийг үнэхээр харахыг хүсэж байна. Тэнд юу байгааг зүгээр л харж болохгүй гэж үү?” гэсэн. Тэгээд тэд: “За, гэхдээ юу болохыг хэлье: бид чамайг дагуулна, харин чи тэнд хязгаарлагдмал хугацаанд л байх болно.” гэж хэлэв.
Тэнгэр элч нар Мариелийг урагш явахыг зөвшөөрчээ. Хонгилоос гарч ирэхэд нь Эзэн Есүс түүнийг угтан авсан байна. Хонгилын төгсгөлд хүрээд, би маш тод гэрэл рүү гарахад, Есүс намайг угтан авсан. Цагаан хувцастай, бүхэлдээ цагаан нөмрөгтэй Есүс Өөрөө тэнд зогсоод, намайг угтана гэж бодоогүй учраас энэ бол маш даруу болгосон тохиолдол байсан гэж хэлмээр байна. Есүс намайг маш их хайраар угтан авсан бөгөөд толгойноосоо хөл хүртлээ хайранд бялхаж байгаа мэт надад санагдсан. Энэ нь миний оршихуйг болзолгүй хайраар бүрэн дүүргэсэн. Түүнээс маш их гэрэл цацарч байсан тул Түүний царайны төрхийг бүрэн харахад хэцүү байсан. Учир нь Тэр дахин гэрлээр дүүрч, үүнийгээ цацруулж байлаа. Хайр гэрэл авчирсныг, гэрэл хайр авчирсныг би мэдэрч байсан. Маш их хайр байсан нь надад зуун мянган хүн намайг угтан авч, хайраа илгээж байгаа юм шиг санагдаж байв. Гэхдээ мэдээж энэ бүхэн Есүсээс ирсэн бөгөөд эргэн тойронд тэнгэр элч нар мөн байсан.
Дараа нь Эзэн Есүс Мариелыг амьдралын тоймыг нь үзүүлэхээр гэрэлт цэцэрлэгт аваачжээ. Есүс бид хоёр энэ дэлхий дээрх ямар ч өнгөнөөс илүү тод неон өнгөтэй, үнэхээр гэрэлтсэн цэцэг, мод, буттай цэцэрлэг рүү алхлаа. Тэр намайг хажуудаа сандал дээр суухыг уриад, “Чамайг энд байх хугацаанд бид чамд амьдралын тоймыг чинь харуулах болно.” гэж хэлсэн. Бидний хөл доорх шал тунгалаг болсон. Шалны оронд хөл доор маань шилэн цонх байгаа мэт санагдаж байв. Тэр: “Одоо тийшээ хар” гэж хэлэв. Тунгалаг шилэн шалаар харах үед эргэн тойронд дахин үзэсгэлэнтэй гэрэлтсэн цэцэгс байсан бөгөөд би доорх хотыг харж байлаа. Хүмүүс тэнд байсан ч хол байсан, яг л би нисдэг тэрэг, онгоцонд суусан мэт харагдаж байв. Тэр: “Энэ бол бид танд амьдралын тань талаарх зүйлсийг харуулах гэж байгаа газар” гэж хэлсэн.
Тэгээд үүнийг томруулав. Энэ үзэгдэл миний бага насны кино үзэж байсан газар руу ойртов. Энэ нь маш хүнд байсан. Учир нь би бага насаа нарциссист ээжийн хүчирхийлэлд хүндхэн өнгөрөөж, долоон дүүгээ өсгөхөд нь тусалдаг байв. Тэр: “Би чамд юмсын цаад утгыг харуулахыг хүсэж байна.” гэлээ. Бид нэг үзэгдлээс нөгөөд шилжихэд, Тэр надад амьдрал хэчнээн хэцүү байсан ч нөхцөл байдал бүрээс сүнсээ өсгөж хөгжүүлэхэд туслах ямар нэгэн зүйлийг олж авсныг, хэчнээн хүчтэй байсан ч үүнээс сурч байсан ямар нэг зүйл байсныг мэдүүлэхийг, өвдөлт шаналалтай зууралдахын оронд олж авсан сургамжаа тэмдэглэх талаар илүү их бодоосой гэж хүссэн гэдгийг тайлбарлаж байв. Тэр зовж байхдаа ч гэсэн чи адислал хүртэж байгаа гэж хэлсэн. Мөн чи үнэндээ хайрын илэрхийлэл учраас үргэлж хайрлагддаг гэдгээ ойлгоорой гэж хэлсэн.
Олон арван томоохон үйл явдлыг тоймлон үзсэний дараа тэнгэр элч нар Мариелд буцаж цаг болсныг хэлжээ. Тэр татгалзсан байна. Намайг хонгилоор дагуулж явсан хоёр тэнгэр элч ирээд “Явах цаг чинь боллоо” гэсэн. Харин би: “Үгүй, үгүй, яагаад? Би яагаад тийшээ буцаж очихыг хүсэх билээ? Энэ үнэхээр хэцүү байсан, би маш их зүйлийг тэвчих хэрэгтэй болсон, одоо тэр залуу миний машиныг мөргөснөөс болж биедээ ийм олон гэмтэл авсан. Намайг тийшээ битгий буцаагаач.” гэж байлаа. Тэд: “За, бид танаас явахыг хүсэж байна. Учир нь таны тусламж маш их хэрэгтэй байх болно. Бид танаас эхлээд урьд нь хийдэг байсан шигээ ээжийгээ, гэр бүлээ асарч халамжлахыг хүсэж байна. дараа нь таныг туслаасай гэж хүсэж буй өөр олон хүн бий. Мөн бид танаас хүмүүст энд үзсэн зүйлээсээ илүү сайн ойлголт өгөхийг хүсэж байна.” гэв.
Мариел дурамжхан, гэхдээ зөвхөн тэнгэр элч нар түүнтэй хамт үлдсэн тохиолдолд л явахыг зөвшөөрөв. Тэд тэгнэ гэж амлажээ. Тэр хонгилоор буцаж нисээд, хагалгааны өрөөнд бие рүүгээ хүчтэй буцан оржээ. Би пүрштэй тавцан шиг өндийн суугаад, өрөөнд байсан эмчийг гайхшируулсан. Намайг дээш өндийхөд, тэр: “Өө, бид чамайг үхчихсэн гэж бодсон шүү дээ! Өө, сайн байна, бид таныг аварлаа, бид таныг аварлаа!” гэв. Би түүн рүү нэлээд сандарсан харцаар харлаа. Тэгээд би түүнд: “Үгүй ээ, та намайг авраагүй. Тэд намайг буцааж явуулсан.” гэв. Тэр: "Тэд хэн бэ?" гэж асуухад, би: “Тэнгэр элч нар болон Бурхан надад миний цаг болоогүй, буцаж ирэх хэрэгтэй гэж хэлсэн, тиймээс намайг ийшээ илгээсэн хүмүүс бол тэд.” гэж хэлсэн. Таны төсөөлж байгаачлан, тэр амаа ангайн, зогсоод, “Өө, энэ бол солиорол. Таны тархинд хангалттай хүчилтөрөгч байгаагүй байх. Та хэнд ч хэлэхгүй байсан нь дээр шүү. Учир нь тэд таныг галзуу гэж бодоод, сэтгэцийн эмнэлэгт түгжих болно.” гэж хэлэв.
Дараагийн жилүүдэд Мариел гэмтлээсээ эдгэрч, үлдсэн амьдралыг нь тодорхойлох ойлголтыг өөртөө тээн явжээ. Юуны өмнө, гэрэл рүү нэвтрэх нь гайхалтай, сонирхолтой тохиолдол юм. Энэ бол өөрчлөлт гэдгийг, хайртай хүмүүс тань тантай нөгөө ертөнцөөс холбогдож чадна гэдгийг ухаараарай. Учир нь таны зүрх сэтгэлийг тэдний зүрх сэтгэлтэй холбосон утас одоо ч холбогдсон хэвээр байна. Танд байгаа тэр хайр мөнх оршдог. Бид зүгээр л хувирдаг. Бид үнэндээ үхдэггүй. Бидний сүнс мөнх оршдог.
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх